Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд энэ оны нэгдүгээр сарын 17-нд гарын үсэг зурсан.
Ингэснээр 2028 оноос эхлэн Монголын нутгаас уран олборлож эхлэхээр болоод буй.
“Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано Майнинг САС" компанитай байгуулснаар гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болсноороо онцлогтой. Ингэснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж, шинэ технологи нутагшиж, 1,600 ажлын байр бий болно гэж тооцооллыг албаныхан танилцуулаад буй.
Харин орон нутгийн хүмүүсийн болон мал амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлнэ хэмээн үзэж буй зарим иргэн төв талбайд жагслаа. Тэд "Утааны асуудлыг шийд, No Uran", "Уран бол мөхөл", "Ураныг эсэргүүцэж байна", "2025 оны 01 сарын 17-ны өдөр зурсан ХУЛГАЙН гэрээгээ цуцал" зэрэг бичиг барьцгааж эсэргүүцлээ илэрхийлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!