ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮСХ: НДШ төлөгчдийн 50 хувь нь 2.2 сая төгрөгөөс бага цалинтай байна

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ)-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 52,700 аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 787,400 ажиллагч хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1,600, өмнөх улирлаас 707-гоор тус тус өсөж, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 16,300 өсжээ.

Улсын хэмжээнд 2024 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2,672,000 төгрөг, голч цалин 2,229,000 төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 19.5 хувь, голч цалин 25.1% хувиар тус тус нэмэгджээ.

Зураг 1, Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн болон голч цалин, улирлаар

зураг
 
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар харвал 2024 оны дөрөвдүгээр улиралд уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.4 сая төгрөг болж, улсын дунджаас хоёр дахин өндөр байна. Харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин 1.7 сая болж, хамгийн бага буюу улсын дунджаас 1.6 дахин бага байна.

Бодит цалингийн индексийг салбараар,өмнөх оны мөн үетэй харьцуулахад олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн болон уул уурхай, олборлолтын үйл ажиллагааны салбарт ажиллагчдынх 2.3-8.4 хувиар буурч, бусад салбарынх 8.9-27.7 хувиар өсжээ.Үүний дотор ус хангамж, бохир ус, хог хаягдал, үйлчилгээний бусад салбар, хүн хөлслөн ажиллуулах өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 20.2-27.7хувиар өссөн байна. 

Зураг 2, Ажиллагчдын тоо, цалингийн бүлэг, улирлаар

зураг
 

Ажиллагчдын тоог цалингийн бүлгээр харвал нийт даатгуулагчийн дотор 2-3 сая төгрөгийн цалинтай ажиллагчдын эзлэх хувь хамгийн их буюу 25.8 хувь, харин 550 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчдын эзлэх хувь 2.4 буюу хамгийн бага байна.

Зураг 3, Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин, улирлаар

зураг
 

Түүнчлэн ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин тухайн байгууллагын ажиллагчдын тооноос шууд хамаарч байна. Өөрөөр хэлбэл ажиллагчдын тоо ахих тутам сарын дундаж цалин нэмэгдэж байна. 

Мөн НДШ төлөгчдийн 50 хувь нь 2.2 сая төгрөгөөс багаар цалинжиж байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.168] 2025/3/20
Буянгийн Жаргалсайхан нийгмийн даатгалын сангаас хуссан 28 тэрбумаа буцааж өг!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.2] 2025/3/19
Тэмцдэггүй ард түмэн мөхдөг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.190] 2025/3/19
Одоогийн энэ үнийн өсөлттэй үед хүн яаж 2.2 саяар амьдраад байна гэдэг асуулт байна. Цалин орлогоо үнэн зөвөөр бүртгүүлдэг хүмүүс цөөхөн байна гэж ойлголоо. Миний бодлоор НДШ-ийн дүнг нэмэх биш татвар төлөгчдийнхөө тоог нэмэх тал дээр илүү ажилламаар санагдах юм.
0 | 0 Хариулах
Зочин [43.228.130.118] 2025/3/19
Энэ доор коммент бичээд байгаа улныхан наадахыг чинь бүр их байна гээд байна шд хахаха. Бас энэ 2.2сая бол нэрлэсэн цалин учир гар дээр авах бодит цалин нь 1.7 юмуудаа. Хүмүүс өөрсдөө миний цалин тэд хэд гэж бүртгүүлнэ гэсэн юм байхгүй ээ, байгууллага нь өөрөө сар болгон олговол зохих цалингийн дүнгээр НДЕГ-луу тайлагнаж НДШ төлдөг учир бодит байдлаас нээх зөрнө гэж бодохгүй л байна.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [202.126.90.168] 2025/3/19
Үнэхээр өрөвдмөөр цалин ИРГЭДДЭЭ САЙХАН ӨНДӨР ЦАЛИН ӨГӨӨД СЭП ХИЙТЭЛ ДЭЭШ ТАТАХ УХААН СЭТГЭЛ ДААН Ч АЛГАДАА. ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН ЕРӨНХИЙ САЙД ОЮУНЭРДЭНИЙ Л ХИЙХ ГОЛ АЖИЛ ШҮҮДЭЭ
0 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2025/3/19
average bish median-aar tootsyo yadaj.
0 | 0 Хариулах
Зочин [43.228.130.118] 2025/3/19
Median n 2.2say, average n 2.6 genee ho.
0 | 0 Хариулах
Зоч [192.82.65.8] 2025/3/19
Гарчиг нь НДШ төлөгчдийн 50% нь ₮2,200,200-с их цалинтай
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.118] 2025/3/19
Уул уурхайн хэдэн ажиллагсдын өндөр цалинг нэмээд ийм болж байгаа. Гэтэл нөгөө уул уурхайн цалин нь олон улсад улных. Нөгөө Оюутолгой гээд лаг уурхайтай гээд өдөр шөнөгүй магтдаг хэр нь бодит байдал дээр олон улсад хэн ч тоодоггүй. Монголчуудыг МАНГАРТУУЛЖ ханахгүй юм даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.204] 2025/3/19
Төрийн захиргааны албан хаагчийнх их болсон байна лээ. Газрын дарга 5-7 сая. мэргэжилтэн 4-5 сая байна.
2 | 0 Хариулах
1 [66.181.161.251] 2025/3/19
Hezee 2say hvrsen tsalin awah boloo odool 700garan bolj bga biz dee medeh ym alga bi neg torin baiguulgad ajildag tsalin gej sard gar deer 900 orchim awdag shv hud shaahaa boli
0 | 0 Хариулах
Зочин [43.228.130.118] 2025/3/19
Iim ym oilgohgui baigaa chi yaaj iluu tsalin avahveedee. Golch tsalin, dundaj tsalin 2 say garui baina gedeg buh humuus tiim tsalintai gsn ogt bishee, yug n oilgoj yadaad bdimbde hahah
0 | 0 Хариулах
үнэн [103.140.10.212] 2025/3/18
60хүрэхгүй үхдэг гэдгийг мэдэх үү та нар НДШИМТГЭЛ ТӨЛӨӨД ХЭРЭГГҮЙ БОЛЖЭЭ БУРХАНЫ ОРОНД ОДСОН ДОО МОНГОЛЧУУД аа гэж хий дэмий ТӨЛДӨГ юм даа
0 | 0 Хариулах
💩 [66.181.184.42] 2025/3/18
mai mini shinehen baasnas ams haluun dr ni
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.242] 2025/3/18
er n bol bagcaatai garchee
1 | 1 Хариулах
Секс залуу [202.126.88.208] 2025/3/18
Сайхан анал секс хиймээр байна. Яаг үхлээ. Ер нь хүүхнүүд анал секс хийх хэр дуртай байдаг бол? Хариулаарай сайхан амьтад минь
0 | 6 Хариулах
Ралла [202.126.88.65] 2025/3/18
Ард түмнийхээ тэсвэр тэвчээрийг байнга барах нь маш эвгүй байдалд хүргэнэ шүү.Хэлж ярьж байгаа зүйлийг нь үл тооно,басамжилсан байдалтай харьцана.Хулгай луйвар,болж бүтэхгүй асуудалд төрийн ажилтнууд л хутгалдана.ТҮЙ ЧЁРТ.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.144] 2025/3/18
1 сая хүртэлх цалингаас татвар авдагаа больёо. 1-2 сая - 5 хувийн татвар, 2-4 сая 10 хувь, 4-8 сая 15 хувь, 8-16 сая 20 хувь, 16 саяас дээш 30 хувь гэе
2 | 2 Хариулах
Зочин [66.181.176.62] 2025/3/18
Bi chamaas iluu ajillasnaaraa chamaas iluu tatvar tolhuu te
3 | 1 Хариулах
Зочин [202.9.47.2] 2025/3/18
Цалингаас өөр орлогогүй байх ч хэцүү.
2 | 0 Хариулах
Иргэн [103.212.163.204] 2025/3/18
Махаа идэж олсон хэдээс нь татвар нэртэй хүчээр хулгай хийснээ нэг ллр нь 40 50 тэрбумаар нь хулгайлаад алга болдог тэ. Тэгснээ тэрийгээ 40саяаар торгоод толгойг нь илээд суллаад эсрэгээрээ ндш хувиа улам нэмчихнэ. Муусайн хулгайчуудыг бүгдийг хуугаар нь цэвэрлэхгүй бол дарлуулаад л байна шүү хүмүүсэээээ...
10 | 0 Хариулах
Зочин [139.5.219.133] 2025/3/18
Дундаж цалин 2 сая гарсан гэж шал худлаа тоо шүү сая 500 бол үнэн
4 | 1 Хариулах
Зочин [43.228.130.118] 2025/3/19
Чи өөрөө бүх НДШ төлөгчдийн датаг цуглуулаад судалгаа хийсэн юм уу? Үзье
0 | 0 Хариулах
Fix urself [203.91.115.40] 2025/3/18
If you want others to be happy, practice compassion. If you want to be happy, practice compassion.
0 | 0 Хариулах
Fix urself [203.91.115.40] 2025/3/18
The greatest enemy of knowledge is not ignorance, it's the illusion of knowledge.
0 | 0 Хариулах
Fix urself [203.91.115.40] 2025/3/18
If you want others to be happy, practice compassion. If you want to be happy, practice compassion.
0 | 0 Хариулах
Fix urself [203.91.115.40] 2025/3/18
Don't take yourself too seriously, pretty soon you can find the humor in our everyday lives.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.40] 2025/3/18
1111111111111
1 | 0 Хариулах
Зочин [5.79.77.249] 2025/3/18
Ха ха наад голч гэдэг чинь яг 50%-ийн зааг дээр байгаа тоог хэлж байгаа. Тэгхээр угаасаа 50% нь голч дүнгээс бага, 50% нь илүү гарна шүү дээ. 787400 хүний цалинг багаас нь их рүү нь эрэмбэлэхэд яг 50% буюу тэг голд нь, өөрөөр хэлвэл 393700-д эрэмблэгдсэн ажилтаны цалин нь 2.2 сая төгрөг гарч байгаа юм. бүх хүмүүсийг цалинг нэмээг 787к-д хуваавал дундаж цалин нь гардаг.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.80] 2025/3/19
average, median 2-ыг арван жилдээ сурчихсан бол энэ хүмүүсийн цалин юу гэж 2хон сая байхав дээ хаха улныхан минь
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.40] 2025/3/18
1111111111111111111
1 | 0 Хариулах
dd [202.126.89.99] 2025/3/18
ёстой нэг идэж цадахгүй юмнууд Монголын Төрд орчихоод бүтээн байгуулалт явуулдаг хэдэн ААН ийг сөхрөөж унагах нь ээ.
2 | 0 Хариулах
НДШ бол дээрэм [66.181.160.31] 2025/3/18
улсын дундаж цалин чинь 1 сая л байгаа шүүдээ. ямар ацных нь 2,2 сая байхав, хэдэн МАНин дарганцарууд 40 50 саяын цалин өөрсөд дээрээ бичиж цусалдаг тэрийг хамгийн багатай нь дундачлахаар өндөр гарах биз. ер нь энэ ндш -г сайн дурынх болгох ёстой компани ажилтандаа 1,5 саяын цалин өгхийн тулд 1,1 саяыг татвар ндш-д төлж байгаа. ндш-д дээрэмдүүлсэн мөнгөө банканд хүүтэй хадгалуулбал тэтгэвэрийн насан дээрээ 300-500 саятай болох боломжтой ингээд бодоод үзвэл МАНин төрийн хулгайчууд биднээс ямар их зүйлийг татварлаж дээрэмдэж авдаг нь харагдана.
15 | 2 Хариулах
Зочин [103.57.95.144] 2025/3/18
Хаха Мэдээжийн юм ярих юм. Голч гэдэг чинь бүх цалингуудыг багаас их рүү нь жагсаагаад хамгийн голд байгаа цалинг хэлнэ.
3 | 0 Хариулах