Уншиж байна ...

Энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 680.7 сая ам.долларын алдагдалтай гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төлбөрийн тэнцэл 2025 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 680.7 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. 

Энэ нь өмнөх оны мөн үеэс алдагдал 594.3 сая ам.доллароор тэлсэн дүн юм. 

Төлбөрийн тэнцэл гэж тодорхой хугацаанд эдийн засгийн харьяат болон эдийн засгийн харьяат бусын хооронд хийсэн худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалын орлого, зарлагын гүйлгээг нэгтгэсэн статистикийн тайлан юм.

Урсгал данс 512.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 190.9 сая ам.доллароор нэмэгджээ.

Мөн санхүүгийн данс 2024 оны нэгдүгээр сард 481.4 сая ам.долларын ашигтай байсан бол энэ оны эхний нэг сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5 сая ам.долларын алдагдал хүлээв. Үүнд 2024 оны нэгдүгээр сард 229 сая ам.доллар хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын орлого энэ оны нэгдүгээр сард 95 сая ам.доллар болж буурсан нь нөлөөлжээ.

зураг