ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ухаалаг гар утасны импорт 10.8 сая ам.доллароор өсжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улс энэ оны эхний хоёр сард 1.7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг гадаадаас импортоор авсан байна. 

Импорт өнгөрсөн оны мөн үеэс 115.7 сая ам.доллароор ийнхүү нэмэгдэхэд суудлын автомашины импорт 49.8 сая ам.доллар, дизелийн түлшнийх 45 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ. 

Түүнчлэн ухаалаг утасны импорт 10.8 сая ам.доллароор өссөнийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв. 

зураг
 

2025 оны эхний хоёр сарын байдлаар импортын дүнд БНХАУ 30.8%, ОХУ 28.9%, Япон 14.1%, АНУ 5.8%, БНСУ 3.4%, ХБНГУ 3.2%-ийг эзэллээ.

ОХУ-аас импортолсон барааны 77% нь нефтийн бүтээгдэхүүн байгаа бол Япон улсаас импортолсон барааны 84.1% нь суудлын автомашин байна.

Харин экспортын тухайд манай улс энэ оны эхний хоёр сард 2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 177.5 сая ам.доллар буюу 8.1%-аар буурсан дүн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.47.2] 2025/3/18
Хүмүүсийн амьдрал утаснаас маш их хамааралтай болсон байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.109] 2025/3/18
Ta nar tovchtoi utas barihad l bolno
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.15] 2025/3/18
АЙФОН БАРЬДАГ АРД ТҮМЭН АРГАГҮЙ АРГАГҮЙ ХАХА
0 | 0 Хариулах
Зочин [172.59.191.31] 2025/3/18
Hurgan darga nar tsvnh barigch nar bvgd nuuts amraguuddaa pro max awch ugsun dvn bhda. Tvnee mongolchuidiin 80 huwi huichin android eswel hyamd hytad android hergeldeg
1 | 0 Хариулах
zochin [155.190.0.10] 2025/3/18
pro max hun bolgon hurgan darga nariin nuuts amrag bolchvuu? Bi odoo henii nuuts amrag yum boldoo? Erthen medej avii baiz, ertnes daraagiin zagvariin utsaa zahij bai
0 | 0 Хариулах
Зочин [202.179.13.130] 2025/3/18
Чи хэрвээ Дөлгөөн мөн бол Оюукад захиарай.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.85.10] 2025/3/18
3500 орчим л утас юм бишүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.144] 2025/3/18
тоондоо муу юмаа, 3000 долларын утас байлгаад байгаарай. Манайд орж ирдэг ихэнх утас 300 доллараас ч бага үнэтэй байгаа. Тэгээд тээвэр, татвар, ашиг нэмэхээр 1 сая төгрөг болдог.
0 | 0 Хариулах