Улаанбурхан өвчний долоо дахь тохиолдол лабораториор батлагдсан болохыг өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Батлагдсан тохиолдлууд 2025 оны хоёрдугаар сарын 12-23 болон хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй хүүхдүүд байна.
2025 оны хоёрдугаар сарын 12-ноос гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд тандалт судалгаагаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан нийт 158 хүүхэд байжээ.
Иймд эдгээр хүүхдүүдийн гэр бүл улаанбурхан өвчний нууц үеийн хугацаа болох 14 хоногийн хугацаанд хүүхдийн биеийн байдлыг анхаарах, гадуур явахгүй байх, гэртээ зочин урихгүй байх шаардлагатай байна.
Мөн ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд ЯАРАЛТАЙ хамрагдана уу!
89016199, 75 103 100 тоот утсанд хандаж, тодруулж асуух боломжтой байна.
Халдвар авсан тохиолдолд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!