ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нэг Ардын багш, 17 Гавьяат, зургаан Алтангадаст одонгийн эздийг тодрууллаа

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

  • Ой, жимс жимсгэнийн салбарыг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулан мод үржүүлгийн газар байгуулж, модны тарьц, суулгац үржүүлэн, ойн зурвас байгуулж, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах, ойн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, салбарын залуу мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, улсын тэргүүний “Үр жимс” хоршооны тэргүүн, Байгаль орчны гавьяат ажилтан Дэлэгийн Цэндсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын багш цолоор: Анагаахын шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллан удам зүй, дархлал судлал, молекул биологи судлалыг хөгжүүлэх, анагаах ухааны сургалтын тогтолцоонд сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх сургалтын арга зүй нэвтрүүлж, эрдэм шинжилгээний болон асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл туурвин, залуу мэргэжилтнүүдийг бэлтгэж, сурган дадлагажуулсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био анагаахын сургуулийн багш, Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ичинхорлоогийн Пүрэвдорж,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор: Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахмад ажилтан, академич, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор Балдандоржийн Амаржаргал,

Гавьяат дасгалжуулагч цолоор: Уулын спортын тамирчин, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Төмөрбаатарын Ичинноров,

Гавьяат тамирчин цолоор: Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Баттүвшингийн Билгүүн,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор: Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны ахмад ажилтан, байгаль хамгаалагч Дамбадаржаагийн Довдондэмбэрэл,

Гавьяат малчин цолоор: Увс аймгийн Зүүнхангай сумын малчин, Улсын аварга малчин Цагаанхүүгийн Балжинням,

Гавьяат техникч цолоор: “А-Жет Авиэйшн” ХХК-ийн навигацийн инженер Үржингийн Жамсран,

Гавьяат уурхайчин цолоор: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн дарга Дэндэвийн Нямдорж,

Гавьяат багш цолоор: Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн зөвлөх профессор Цагааны Баасандорж, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн доктор, дэд профессор Тангаагийн Мөнхцэцэг,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Бадма-Ёга дацангийн ловон лам, гавж Цогт-Очирын Гүнчин-Иш, Монгол бөхийн өргөөний ерөнхий менежер Цэдээгийн Цэвэлмаа,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор: Чөлөөт уран бүтээлч, Морин хуур хөгжмийн багш Болдын Энхболд,

Гавьяат жүжигчин цолоор: Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Отгоны Гэрэлсүх,

Гавьяат тариаланч цолоор: “Алдар тулга” ХХК-ийн захирал, Улсын тэргүүний тариаланч Баастын Найдан,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор: “Цээг” ХХК-ийн захирал Лхагвын Цэрэндорж, Ховд аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Буяндэлгэрийн Сайнбаяр, Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Любагийн Эрдэнэчулуун,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: Нийтийн тээврийн салбарын ахмад ажилтан Дамдинсүрэнгийн Энхбаяр, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Жамъянсүрэнгийн Баатарсуурь,

Алтан гадас одонгоор: Монголын хүүхдийн ордны бүжгийн багш Бадарчийн Болортуяа, Монгол гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн, оёдолчин Эрдэнийн Одонтуяа, “Сүлд” зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн тэргүүн Дамдинсүрэнгийн Мөнхбат, “Номин холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Янсанжавын Наваан, Мотоспортын олон улсын хэмжээний мастер Болдбаатарын Ган-Од, “Очирням” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чулуунбатын Баярсумъяа,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын шинжээч Энхбаярын Тэлмүүн, “Мөнх Ган Ундарга” ХХК-ийн менежер Ганбаатарын Хосбаяр нарыг шагналаа.

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАХА
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.217.77] 2025/3/1
3 сая хүн амтай манай улсын хувьд гавьяа шагнал нь арай ихдээд байгаа юм бишүү.Онцгой алдар гавьяа байгуулсан цөөн тооны хүмүүст өгмөөр юм.Бараг бүх хүн л одон медаль аваад байгаа харагдах юм.Гавъяатыг дагаад сар бүр 150к өгдөг гэсэн.Жилд хэчнээн мөнгө гавьяа шагналд гараад байна аа.Энийг тооцож харсан хүн байна уу.
0 | 0 Хариулах
Зочин [134.195.196.154] 2025/2/28
Энэ Билгүүн буриад уу? Манай ээжийн ээж буриад хүн байсан. Жоохон байхдаа эмээгээ дагаад хойшоо буриадын Чит хотод ах дүүс дээр нь очдог байлаа. Эмээгийн ах дүүс нь яг иймэрхүү онигор нүдтэй, шанаархаг, жижиг амтай хүмүүс байсан даа. Сайн харвал манай эмээ ч бас иймэрхүү төрхтэй хүн байсан.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.205] 2025/2/28
Билгүүнд баяр хүргэе. Гоё тоглодог шүү үнэхээр.
0 | 0 Хариулах
Цогоо [139.5.217.121] 2025/2/28
Үе үеийн ерөнхийлөгч нар төмөр тараах дуртай. Яагаад гэвэл энэ нь нэг төрлийн бизнес юм! Шагнал болгон өөрийн гэсэн ханштай байдаг! Хамгийн гол нь тэр тараадаг төмрөн дээр нь 1992 онд байхгүй болчихсон БНМАУлс нэртэйгээ, сүлдтэйгээ байдаг! Тэгэхээр хуулиа ягштал барьвал хууль бус, байхгүй улсын хүчингүй, хэнд ч хэрэггүй төмөр зүүж байна гэсэн үг юм!
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.91] 2025/2/28
sagsnii Bilguun hamgiin nude olson shagnal bailaa
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.217] 2025/2/28
Оюуны бүтээл туурвидаг зохиолчидоо яагаад шагнадаггүй юм бэ????????????????????
1 | 0 Хариулах
Зочин [24.134.22.209] 2025/2/28
За болиочдээ. Ядаж энэ сагсчин нь шагналыг нь авахгүй боекотт хийчиж болдоггүйн байх даа. Нөгөө жүжигчинд уг нь томдоно доо. Өөрөөсөө ичээд татгалзаж болдоггүйн байхдаа.
0 | 0 Хариулах
Зочин [199.119.233.152] 2025/2/28
Muhuj baigaa undesten gedeg ni tdrhoi
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.128] 2025/2/27
Хөөрхий чихэр горидсон хүүхдүүд!!!
0 | 0 Хариулах
Зочин [65.181.16.127, 165.225.231.34] 2025/2/27
Оюундарь жүжигчинд Ардын жүжигчин өгнө гээд гэрэл цохиулаад байсан яасан бэ!!!
0 | 0 Хариулах
Зочин [128.248.23.56] 2025/2/27
Бүгдэд нь халуун баяр хүргэе!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.155] 2025/2/27
Я.Наваан pokerface ацаа хийж яваа юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.162] 2025/2/27
Билгүүнд баяр хүргэе
0 | 0 Хариулах
Зочин [117.111.11.114] 2025/2/27
Лам гавьяат авдаг юмуу анх удаа сонсож бна .Одоо энэ ламын араас бүх лам нар хөдөлмөрийн баатар болох юм бна л даа
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.189.50] 2025/2/27
Төрийн одон медалиар үнэ цэнээ алдаж дуусжээ хөөрхий Эрхэм сэтгүүлч Батчимэг та шагналын эздийг тодрууллаа гэж бичсэнийгээ тайлбарлаач. Уг нь Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар шагнаж байгаа байхшиг байна.
0 | 0 Хариулах
Зочин [37.33.236.192] 2025/2/27
Монголчуудад минь шагнал бус ухаан хайрла, бурхан минь ээ хэрэв чи бдаг бол! Ккк
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.230] 2025/2/27
Билгүүн одоо өөрөө гавьяат болох гэж хөөцөлддөг юм байх даа? Үгүй бол чамайг гавьяат болгоё гэхэд нь яахын гэж хэлдэггүй юм байхдаа? Миллениум үеийн залуу хүүхэд шдээ. Сэтгэлгээ, хандлагаа өөрчлөх юмсан даа. Ичээд байх юм.
0 | 0 Хариулах
[202.126.91.65] 2025/2/27
Төсвийн мөнгөөр ВИСКИ авч, ажилчдаа ажил хаятал нь ТУЙЛДУУЛСАН "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.ЧИНБАТ 785 САЯЫН 2 ОРОН СУУЦ, 1 зуслангийн байшинтай ‼ 2024 онд МЦХ-ны хөрөнгө мөнгө, 2 газар, тоног төхөөрөмжүүд, ажилчдынх нь зуслан бүхэлдээ алга болсон нь илэрч аудитын байгууллага 29 зөрчилд акт тавьсан юм⁉️
2 | 0 Хариулах
Одонгийн бороо ба бодит амьдрал [67.220.94.225] 2025/2/27
Тэд одонгийн тоог өсгөж, зургаа даруулан, амжилтаа тэмдэглэхэд амар болжээ. Үүнийг хараад хөгшин нэгэнтээ шүүрс алдаж: — “Төмрөөр биш, талхаар бороо ордог болоосой!” гэж дуу алдсан гэдэг. Тэгтэл Ерөнхийлөгч энэ бүхнийг сонсоод: — “Зөв өө, зөв! Одооноос талхны зурагтай шинэ одон гаргана!” гэж зарласан гэдэг…
1 | 0 Хариулах
Одонгийн бороо ба бодит амьдрал [67.220.94.225] 2025/2/27
Нэг л өдөр тэнгэрээс одонгоор бороо орж эхэллээ. Тэгтэл хүмүүс шүхрээ нээх биш, харин гялалзсан төмөр шагнал цуглуулах гэж сав, шанагаа бариад гарч гүйлдэв. Зарим нь бүр улавч, нөмрөгөө дэлгэн тосож, их шангийн төлөө өрсөлдөх аж. — “Өө, би энэ одонг авах гавьяатай юу?” гэж нэг хөгшин гайхан асуув. — “Гавьяатай юу, үгүй юу хамаагүй, ер нь бүгд л авдаг юм!” гэж шагнал гардуулсан эрхэм худал инээмсэглэн хариулав. Түүнийг хараад нэгэн залуу гар өргөн: — “Би одоо ямар нэг гавьяатай ажил хийх үү, эсвэл хүлээгээд сууж байхад нэг өдөр өөрөө ирэх үү?” гэж асуухад нь шагнал тараагч дээгүүр харан: — “Чи өөрөө л мэд дээ! Гол нь Ерөнхийлөгч маань өгч байгаа нь чухал болохоос биш, чамд хэрэгтэй эсэх нь чухал биш шүү!” Энэ бүхнийг хараад нэг хүү ээжээсээ асуулаа: — “Ээжээ, энэ олон төмөр бидэнд ямар хэрэгтэй юм бэ?” — “Юуны хэрэгтэй байхав, хүү минь. Аав чинь нэг хайрцаг дүүрэн шагналтай, гэтэл бид өр зээлтэйгээ хэвээрээ л байна!” Харин одон тараагч хүмүүс баяртай байлаа. Тэд одонгийн тоог өсгөж, зур
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.14] 2025/2/27
Энэ чинь хуял чивлээр нь ардын гэсэн хүндтэй цол олгодог юм байх даа? Анагаахын үе үеийн төгсөгчид хэлнэ дээ!
3 | 0 Хариулах
Зочин [66.181.177.75] 2025/2/27
Nogoo jamsranjaviin ohin ardiin jujigchin avna geed baisan avaagui ymuu
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.123] 2025/2/27
хаха утгагүй шагнал. үнэхээр олон хүний амьдрал аварсан эсвэл тусдаа зүйл хийсэн хүмүүсдээ өгөлдөө. сагс тоглоод авч нтр
2 | 0 Хариулах
Зочин [66.181.177.239] 2025/2/27
Гэрэлсүхд баяр хүргэе. Нүдээ олжээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.131.245.34] 2025/2/27
Эмнэлэгийн ажилчдаа шагнах хэрэгтэй шүү. Үнэхээр ажил ихтэй цалин багтай өрөвдмөөр улсууд шүү.
3 | 0 Хариулах
1234 [66.181.178.84] 2025/2/27
Пээ энэ Любагийн Эрдэнэчулуун яахаараа гавьяат болдог юм бэээ. Нохой долоо.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.176.206] 2025/2/27
150 сая байдаг гэсэн үнэнүү
1 | 0 Хариулах
Шагнуулагч [202.9.46.29] 2025/2/27
Ийм том шагнал авна гэж ёстой бодож байсангүй. Төр түмэн нүдтэй гэж үнэхээр үнэн юм байна. Миний өчүүхэн жаахан хөдөлмөрийг өндрөөр үнэлсэнд үнэхээрийн их баяртай байна. Энэ бол миний шагнал биш, хамт олныг минь шагнасан шагнал юм аа.
1 | 1 Хариулах
[202.126.91.65] 2025/2/27
😂
1 | 0 Хариулах
Zochin [103.57.93.237] 2025/2/27
Бүгд хөөцөлдөж авдаг шүү
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.9] 2025/2/27
Өгч байгаа болохоор авч байгаа хүмүүс байгаа. Бас өөрсдөө хөөцөлдөж шагнал авдаг хүмүүс байгаа. Шагнал авсан хүмүүс нь заавал энэ улаан хивсэн дээгүүр алхаж төрийн ордноос гарах ёстой юу. Өөр бусад хаалгуудаар нь олны нүдэнд өртөхгүйхэн шиг гарч явах боломж, сонголт байдаг уу? Хэрвээ байдаггүй бол шагнал авч байгаа хүмүүстээ тийм сонголтыг нээлттэй байлгах хэрэгтэй санагдаж байна.
2 | 2 Хариулах
Сайшаалт Ерөөлт [202.126.91.144] 2025/2/27
....ХУУЧИН СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН ШАГНАЛ..
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.226] 2025/2/27
Гэрэлсүх ээ? За арай ч дээ, ямар ч авьяасгүй, ерөөсөө жүжиглэж чаддаггүй нөхөр шд. Энэ улс дампуурчээ
5 | 2 Хариулах
Зочин [103.168.34.67] 2025/2/27
gaiguishd.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.244] 2025/2/27
Компанийн гүйцэтгэх захирлуудад үйлчилгээний гавьяатыг зараад зараад явдаг гэж байгаа.
3 | 0 Хариулах
W [202.126.90.243] 2025/2/27
Navaaan mini элэнцэгийн юмаар яадаг бна аа!!!! Төмөр дутаагүй л бх
3 | 0 Хариулах
Сайд Наранбаяр [202.126.89.228] 2025/2/27
4500 багш монголд Англи хэл зааж байгаагаас 3600 гаруй нь хэлэхэд ч хүнд үзүүлэлттэй байна
3 | 0 Хариулах
🤮 [202.126.89.228] 2025/2/27
Лексүс 600 хөлөглөөд л, Ланд 300-аар гупер хийж хамгаалуулаад л аргагүй “баян тансаг улсын” Еөк шүү!
4 | 0 Хариулах
аа [210.148.94.144] 2025/2/27
Лам, бөхийн өргөөний менежер гэх мэтийн хүмүүс гавьяат авахаар чинь наад шагнал чинь утгаа алдаж
5 | 2 Хариулах
аа [210.148.94.144] 2025/2/27
Маргааш бас баахан хүн шагнах байхдаа
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.228] 2025/2/27
teneg jujigchin
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.228] 2025/2/27
.. Леонид Ярмольник: Ардын жүжигчин цол хэнд ч хэрэггүй эд болжээ. “Тот самый Мюнхгаузен", "Ищите женщину", "Человек с бульвара Капуцинов" киногоороо алдаршсан ОХУ-ын жүжигчин Леонид Ярмольник энэ жил 71 нас хүрч байна. Тэрээр НТВ телевизийн "Однажды" нэвтрүүлэгт оролцохдоо яагаад Ардын жүжигчин цолноос татгалзсанаа ярьжээ. Ярмольник “Би цол, одон медалын эсрэг хүн биш. Гэхдээ одоо Ардын, Гавьяат жүжигчин цолууд огт үнэ цэнэгүй болоод байна. Миний хувьд Ардын жүжигчин гэдэг бол Юрий Васильевич Яковлев, Михаил Александрович Ульянов, Евгений Александрович Евстигнеев нар. Харин одоо хаашаа ч харсан Ардын, Гавьяат цолтой хүмүүс байдаг болж. Владимир Высоцкийд ямар ч цол хэргэм байгаагүй, яагаад гэвэл тэр Высоцкий. Тэр жирийн жүжигчин цолтой өнгөрсөн. Харин нас барсан хойно нь Төрийн шагнал нэхэн олгож байсан юм” гэж хэлсэн байна.
5 | 0 Хариулах
Зочин [109.70.100.5] 2025/2/27
Төмөр тараах ажлыг бич энэний оронд байсан бол хийгээд байж чадна
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.228] 2025/2/27
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын ээжийг үйлчилгээний гавьяат хамад ажилчин цолоор шагнажээ.
2 | 5 Хариулах
Зочин [202.126.90.244] 2025/2/27
150 сая.
2 | 0 Хариулах
Заавал унш [66.181.184.175] 2025/2/27
Монгол эмэгтэйчүүд хорт хавдар тусаж зовж үхээсэй . Монгол эмэгтэйчүүдийг үзэн ядаж байна
0 | 6 Хариулах
Зочин [202.126.89.228] 2025/2/27
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын ээжийг үйлчилгээний гавьяат хамад ажилчин цолоор шагнажээ.
3 | 1 Хариулах