ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

П.Наранбаяр: Аюулгүй амьдрах ухаан гэх хичээлийн хэрэгжилт 30-хан хувьтай буюу туйлын хангалтгүй байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулж байгаа талаар Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр мэдээллээ.

Энэ үеэр сургалтын хөтөлбөр ба онол, практиктай холбоотой сэтгүүлчийн асуултад тэрбээр дараах хариултыг нэмж хэлэв. 



Сэтгүүлч: Уран зохиол, газарзүй зэрэг хичээлийн цаг бага байгаа талаарх шүүмжлэл бий. Сургалтын хөтөлбөр шинэчлэх хүрээнд энэ асуудлыг хэрхэн тусгасан бэ. Мөн шинэчлэл ямар үр дүнтэй юм бэ?

Сайд П.Наранбаяр: Хөтөлбөрийг хуулийн дагуу нэг циклийн дотор нэг л удаа солино. Тодруулбал 10-12 жилд нэг удаа хөтөлбөрөө өөрчилж, мөн адил сурах бичгээ тааруулж өөрчилж явдаг. Тэр хугацаа нь ирсэн.

2014 оны үед цөм хөтөлбөр гарч байсан. Тухайн цөм хөтөлбөр 2024, 2025 он хүртэл тогтвортой мөрдөгдсөн байдаг. 

"Хөтөлбөрийг байн байн өөрчлөөд байна" гэх хүмүүсийн яриа бодитой биш. Бид 11 жил тогтвортой барьсан хөтөлбөрөөрөө хичээллэж байгаа гэсэн үг

Цөм хөтөлбөрийн хоёр дахь хувилбар нь гарна. Та бүхэнд ойлгуулж хэлэхэд хөтөлбөрийг өөрчлөхөөс аргагүй. Яагаад гэвэл өмнөх хөтөлбөр нийгэмтэйгээ таарахаа больж эхэлдэг. Хөгжлийн хурдтай холбоотой. 

2014 онд цөм хөтөлбөрийг боловсруулж байх үед “Хиймэл оюутан ухаан” гэж үг  ч бий болоогүй байсан.

Газарзүйн хичээлийн цаг нь багадаж, багш нарынх нь цаг хүрэлцдэггүй байна гэх шүүмжлэлүүд бий. Томоохон их, дээд сургуульд газарзүйн хичээлийг заавал шалгалтдаа багтааж явдаг. Нийгмийн ухааны нэг хүрээ болгож, оруулдаг гэсэн үг. Тиймээс газарзүйн хичээл шиг суурь боловсролынхоо хичээлүүдэд онцгой анхаарч оруулна.

Сэтгүүлч: Амьдралд хэрэгцээтэй, мөрдөх шаардлагатай дадлуудыг сургах хичээлүүдийг оруулах нөхцөл боломж бий юу? 

Сайд П.Наранбаяр: Бид онолын мэдлэгийг үгүйсгэж болохгүй. Онолын мэдлэгийг зааж байж дэлхийтэй харилцаж чадах боловсролтой иргэдийг бий болгоно.

Нөгөө талдаа дадал практик туйлын чухал. Өнөөдөр боловсролын салбарт “Аюулгүй амьдрах ухаан” гэж маш сайн сурах бичигтэй ийм хичээл, агуулга бий. Хэрэгжилтийг нь дүгнээд үзэхэд 30-хан хувьтай л байна.

Энэ бол туйлын хангалтгүй үзүүлэлт учраас бие даалтын долоо хоногт нэг нэгэндээ туслах, аврах хамгаалах үйл ажиллагааг хийх, мөн хүүхдүүдийг дадлагажуулах ажлыг хийдэг болгохоор ажиллаж байна.

Бие даалтын долоо хоног

  • Арваннэгдүгээр сард нэг байгаа
  • 3-4 дүгээр сарын хооронд нэг байгаа.

3-4 дүгээр сарын бие даалтын долоо хоногт нэг нэгнээ аварч тусалдаг, аливаа гамшиг тохиолдоход аюулгүй гараад явдаг зохион байгуулалтыг хүүхдүүдэд заана.

Мөн ахуйн ослоос өөрийгөө хамгаалах ухааныг сурах бичгийн дагуу зааж эхэлнэ. Бүх сургуульд хэрэгжих учиртай. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [66.181.161.173] 2025/2/27
Urinhni zero hasah bj,helsnee oilgduu hachin humus
0 | 0 Хариулах
Zochin [66.181.161.173] 2025/2/27
Medrel muutai yum bakai yum yarij bhr huv huvsgliin surgiluuda shalgach irsen huhed baga,cholotei,hichel orohor ochsndni hichel ursn nertei,iim bhd tsahimcjgeh shig,nojolt geh shig ,ter ugee oac
0 | 0 Хариулах
k [202.179.18.239] 2025/2/27
bagsh naraa saijruul
0 | 0 Хариулах
Зочин [202.21.111.10] 2025/2/27
10-12 жилээ одоо хасаачээ. 5-6 жилд нэг удаа солих хэрэгтэй. Технологийн хурд өндөр байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.206] 2025/2/27
монголчуудыг сөнөөх гэж байхгүй юу гадны бодлого байх
0 | 0 Хариулах
ЦААС ҮЙЛДВЭРЛЭГЧ [202.131.248.198] 2025/2/27
МОНГОЛ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД СААД БОЛДОГ БОДЛОГОТОЙ ЯАМ. ЗҮГЭЭР Л ЦААС ҮЙЛДВЭРЛЭЭД БАЙДАГ ЯАМААР ЯАДГИЙН.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.56] 2025/2/27
Бодсоноос сул амьтан. Зүгээр өөрт нь хандсан бичгийн хариуг ч хуулийн хугацаанд өгчихдөггүй хулчгар.
0 | 1 Хариулах