Уншиж байна ...

Б.Одбаяр: Зайсангийн хуучин гүүрийг буулгах ажлын явц 25%-тай үргэлжилж байна

Д.Янжиндулам, ikon.mn
12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туул гол дээгүүрх Зайсангийн гэж нэрлэгддэг хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 13-нд хааж, буулгаж эхлээд буй. 

Ажлын явцын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "Зайсангийн хуучин гүүрийг буулгах ажлын явц 25%-тай үргэлжилж байна.

Гүүрний нийт 90 дам нуруунаас 30-ыг нь өчигдөр буулгаж дууссан. Өнөөдрийн байдлаар ус сувгийн зэрэг шугам сүлжээний буулгалт дуусаад байна.

Хуучин гүүрийг дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүрэн буулгаж, зургаадугаар сард шинэ гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Голын ус ихтэй газруудад шинэ гүүрний 24 тулгуур шонг суурилуулахаас зургааг нь суурилуулсан байгаа" гэж мэдээллээ.

зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Зайсангийн хуучин гүүр нь 1968 онд ашиглалтад орсон бөгөөд гүүрний шинэчлэлийн ажилд нийслэлийн 2025 оны төсвөөс 15.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.