Уншиж байна ...

Ахмадуудад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо зэрэг цахим мэдлэгийг олгох сургалт үргэлжилж байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 12 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ахмадууд цахим ур чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй ээлжит сургалт өнөөдөр Мэдээлэл холбооны сүлжээ компанийн байранд боллоо. 

Одоогоор тус сургалтад Улаанбаатар хотын зургаан дүүрэг болон Дархан хотоос нийт 451 ахмад настнууд хамрагдаад байгаа юм байна. Сургалтад хамрагдсан ахмад настнуудын 75.9% нь эмэгтэй, 24.1% эрэгтэй байсан бол насны хувьд дийлэнх буюу 45.5%-ийг 55-64 настай ахмадууд эзэлж байгаа аж. 

Сургалтаар юу заах вэ? 
Юу заах вэ?  Суурь түвшин Ахисан түвшин
 Ухаалаг утасны хэрэглээ  Утас асаах/унтраах, утасны дуу, фонт өөрчлөх, WI-FI сүлжээнд холбох, утсандаа шинэ аппликэйшн татаж авах, гар утасны нууцлал

Фолдор үүсгэн мэдээллээ цэгцлэх, мэдээлэл солилцох, цэс тохиргоо хийх, апп хоорондын шилжилт, tab, гар утасны ахисан түвшний хэрэглээ

 Интернэтийн хэрэглээ  Интернэт браузер суулгах, Google search, calendar, photos, шинээр google account нээх, нууц үг сэргээх, нууц үгээ хадгалах, дата ашиглалт, цахим аюулгүй байдал

Google Maps, Google Drive, Gmail үүсгэх, өдөр тутмын хэрэглээнд ашиглах

Харилцаа холбоо  Олон нийтийн сүлжээ, сошиал сувгуудын аппликэйшн татах, онлайн дуудлага, видео дуудлага хийх, сошиал платформ дээр тохиргоо хийх

FaceTime, Zoom, Google meet, Viber, Telegram ашиглах, давхар шатлалт хамгаалалт, Кибер аюулгүй байдлын тухай хууль

Төрийн үйлчилгээ  Төрийн үйлчилгээнд хяналт тавих, И-Монгол аппликэйшн ашиглах, Эрүүл мэндийн үйлчилгээнд хандах

E-business, d.parliament.mn, И-Баримт, И-Татвар, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээ

Банк, төлбөр тооцоо  Банкны апп ашиглах, нэгж, дата худалдан авах, төлбөр тооцоо хийх 

Qpay, Monpay, Socialpay, онлайнаар бараа, үйлчилгээ худалдан авах

Контент бүтээх  Богино контент бүтээх, сошиал медиа дээр контент нийтлэх эсвэл татаж авах, зураг авах, бичлэг хийх, зураг бичлэгээ засварлах, бусдад илгээх

10 хуруугаар шивэх, Word, Excel, PowerPoint ашиглах

Сургалтад хэрхэн хамрагдах вэ? 

Сургалтад хамрагдахыг хүссэн ахмадуудыг тус хөтөлбөрийн фэйсбүүк хуудас дээрх зарлалаар болон дүүрэг хороодын ахмадын хороогоор дамжуулан хамруулж байгаа аж.  

Фэйсбүүк хуудас: DNA Mongolia

Утас: 8505-0029

И-мэйл хаяг: dnamongolia@gmail.com