Уншиж байна ...

ТАНИЛЦ: 2025 онд шинээр эхлүүлэхээр төлөвлөж буй авто замын төслүүд ба төсөвт өртөг

Б.Бадамгарав, IKon.mn
Өчигдөр 9 цаг 51 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 онд нийтдээ 10.3 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалтын 757 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Үүний 38 хувь нь улсын төсвөөс, 27 хувь нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжих бол үлдсэн 35 хувийг нийслэлийн бонд, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр тооцсон байна.

Хөрөнгө оруулалтын төслүүдэд зам, дэд бүтцийн төсөл ихээхэн жин дарж байна.

График, 2025 оны улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийн салбар, нийт дүнд эзлэх хувь

2025 онд улсын төсвийн нийт гурван их наяд гаруй төгрөгөөр 2,100 км авто зам барих төслийг шинээр эхлүүлэх юм. 

Шинээр эхлүүлэх замуудыг 

  • хилийн боомт руу чиглэсэн
  • аймгийг аймагтай холбосон
  • аялал жуулчлалын гэж эрэмбэлжээ.

Зам, Тээврийн Хөгжлийн Яамтай хамтран судалсны үндсэн дээр хөдөлгөөний эрчим хамгийн өндөртэй байршлуудыг сонгосноо Сангийн Яамнаас мэдэгдэв. 

зураг
 

Төвийн бүс

Төслийн нэр

Эх үүсвэр

Төсөвт өртөг

Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замын дөрвөн эгнээ болгох өргөтгөл 113.1 км, гүүрэн байгууламж 885.6 метр урт

Улсын төсөв

630.6 тэрбум төгрөг

Амарбаясгалант хийд чиглэлийн 33.4 км хатуу хучилттай зам

Улсын төсөв

41.1 тэрбум төгрөг

Аргалант-Баянцогт сум чиглэлийн 26.7 км хатуу хучилттай зам,36 метр урт төмөрбетон гүүр

Улсын төсөв

3.9 тэрбум төгрөг

Мандал сумын Түнхэл тосгоноос Төв аймгийн Батсүмбэр хүртэлх 49.2 км хатуу хучилттай авто зам

Улсын төсөв

52.4 тэрбум төгрөг

Орхонтуул-Цээл чиглэлийн 62.56 км хатуу хучилттай авто зам

Улсын төсөв

118.4 тэрбум төгрөг

Зүүн бүс

Төслийн нэр

Эх үүсвэр

Төсөвт өртөг

Хэрлэн-Тосон-Уул-Халх гол чиглэлийн хатуу хучилттай авто зам, 256 км

Улсын төсөв

460.8 тэрбум төгрөг

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын их засвар, шинэчлэлт, 27 км

Улсын төсөв

98 тэрбум төгрөг

Аялал жуулчлалын Норовлин-Дадал чиглэлийн хатуу хучилттай авто зам, 54 км

Улсын төсөв

49.3 тэрбум төгрөг

Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 180 км

Улсын төсөв

324 тэрбум төгрөг

Хангайн бүс

Төслийн нэр

Эх үүсвэр

Төсөвт өртөг

Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Батцэнгэл-Их тамир сум чиглэлийн хатуу хучилттай авто замын дуусгал 67 км

Улсын төсөв

122.5 тэрбум төгрөг

Өгий нуур-Мянганы замын хэвтээ тэнхлэг чиглэлийн хатуу хучилттай авто зам, 28.5 км

Улсын төсөв

45 тэрбум төгрөг

Баруун бүс

Төслийн нэр

Эх үүсвэр

Төсөвт өртөг

Ховд-Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам

Гадаад зээл

234.3 тэрбум төгрөг

Улиастай-Алтай чиглэлийн 188 км хатуу хучилттай авто зам

Гадаад зээл

178.5 тэрбум төгрөг

Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн хатуу хучилттай авто замын дуусгал 66 км

Улсын төсөв

163.7 тэрбум төгрөг

Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто зам, 159.5 км

Улсын төсөв

199.4 тэрбум төгрөг

Солонготын давааны хатуу хучилттай зам, 12.08 км

Улсын төсөв

46.3 тэрбум төгрөг

Хойд бүс

Төслийн нэр

Эх үүсвэр

Төсөвт өртөг

Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг сум чиглэлийн хатуу хучилттай авто замын дуусгал 59.2 км

Улсын төсөв

103.6 тэрбум төгрөг

Хэрээтийн давааны хэсгийн 35.5 км хайрган хучилттай зам, Түнэл-Чандмань-Өндөр сумын Бийжийн даваа, Бор бургасын давааны хэсгийн 9 км хайрган хучилттай авто зам

Улсын төсөв

15.1 тэрбум төгрөг

Говийн бүс

Төслийн нэр

Эх үүсвэр

Төсөвт өртөг

Шивээхүрэн боомтыг чиглэсэн Баяндалай-Гурвантэс чиглэлийн 80 км авто замын дуусгал

Улсын төсөв

160.1 тэрбум төгрөг

Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн замын дуусгал

Улсын төсөв

89.7 тэрбум төгрөг

Улаанбаатар-Хөшигийн хөндий

Төслийн нэр

Эх үүсвэр

Төсөвт өртөг

"Шинэ тойрог" авто зам

Нийслэлийн төсөв

1.7 их наяд төгрөг

Туулын хурдны зам

Төр хувийн хэвшлийн түншлэл

1.5 их наяд төгрөг

Улаанбаатар хотын "Шинэ их тойруу" хурдны зам

Төр хувийн хэвшлийн түншлэл

Төсөвт өртөг тодорхойгүй

Налайх-Тэрэлж чиглэлийн 37 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх, зургаан гүүрэн байгууламж

Улсын төсөв

222 тэрбум төгрөг

Багануур тойрог авто зам 14.4 км

Улсын төсөв

46.2 тэрбум төгрөг