Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Наймдугаар сард шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх сараасаа бага зэрэг буурав

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос 2024 оны наймдугаар сарын байдлаарх орон сууцны үнийн мэдээллийг танилцууллаа. 

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өссөн байгаа ч өмнөх сараасаа 0.1 хувиар буурсныг тус хорооноос мэдээлсэн юм.

Орон сууцны насжилтаар авч үзвэл өмнөх сарынхаас шинэ орон сууцны үнэ 0.7 хувиар, хуучин орон сууцны үнэ 0.1 хувиар тус тус буурсан байна. Тухайлбал шинэ орон сууцны дундаж үнэ нэг метр квадрат нь долдугаар сард 4,110,000 байсан бол наймдугаар сард 4,060,000 төгрөг болжээ. Харин хуучин орон сууцных 3,960,000 төгрөгөөс 3,870,000 төгрөг болсон байна.

зураг