Өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотод хийгдэж байгаа зам засварын болон хийгдэх гэж байгаа ажлыг бүгдийг зогсоож Үндэсний аудитын газар болон Авлигатай тэмцэх газраар зам засварын шинэчлэл, бродюрын төсвийг шалгуулах эсэх талаар иргэдээс санал авна гэж Хотын дарга мэдэгдсэн.
Нийслэлээс уг санал асуулгыг авч эхэлжээ.
Зам засварын ажлыг зогсоохыг та дэмжиж байна уу? гэсэн санал асуулга нь тийм, үгүй хоёр сонголттой бөгөөд https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудаст байршуулжээ.
Санал асуулгыг өнөөдөр 12:00 цагт эхлүүлнэ гэж байсан ч 09:11 цагт мэдээллээ түгээгээд байна. Одоогийн байдлаар 76 иргэн саналаа өгснөөс 86% нь дэмжихгүй гэж хариулжээ.
Энэ жил Улаанбаатарт 87 замын ажил хийгдэхээс 27 нь дууссан бол үлдсэн 60 замыг хучихгүй орхиод шалгуулсны эцэст ирэх хавар эхлүүлэх гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!