Уншиж байна ...

Маргааш Дөлгөөн нуурын уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг хаахаар болжээ

Б.Манлай
2024 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүрэг, Их тойруугийн авто зам буюу Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг маргааш буюу есдүгээр сарын 6-ны 22:00 цагаас есдүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэснээр маргааш нийслэлийн дөрвөн байршилд зам засварын ажил эхлэх нь.

Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих юм байна.

Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС