ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/05-НД НИЙТЛЭГДСЭН
Маргааш Улаанбаатарын гурван байршилд хаагдах замууд
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Маргааш буюу есдүгээр сарын 6-ны Баасан гарагт нийслэлийн гурван байршилд зам засварын ажил эхлэх гэж байна. Үүнд:
- Баянзүрх дүүрэг, Сансарын аюулгүйн тойргоос Хил хамгаалах ерөнхий газрын хойд уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 6-ны 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд
- Их тойруугийн авто зам буюу Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 6-ны 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд
- Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж буюу Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн/ЭХЭМҮТ/ авто замыг есдүгээр сарын 6-ны 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд тус тус хааж, шинэчлэхээр болжээ.
Засварын хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэх юм байна. Иймд эдгээр замыг сонгохгүйгээр ажлаа төлөвлөхийг албаныхан зөвлөв.
Уг нь нийслэлийн удирдлагын зүгээс энэ жил бүх замыг засаад дуусаж байна гэж мэдээлж байсан юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
