Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн байгууллагаар 35.8 сая төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийг төлүүлжээ

Б.Манлай
2024 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхээр мэргэжлийн байгууллагууд өнгөрсөн сарын 15-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулж буй.

Шалгалтаар 25,000 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 51 зөрчлийг илрүүлжээ.

Тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн, зөөвөрлөсөн хуулийн этгээдээр 3.2 сая төгрөгийн торгууль, 32.6 сая төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлсэн байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байгааг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Амьтны тухай хуулиар хот суурин газарт тарваганы түүхий эд, эрхтнийг оруулахыг хориглосон байдаг. 

Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын тушаалаар гурван жилийн хугацаанд тарвага агнахыг хоригложээ.

Зөрчлийн тухай хуулийн дагуу нэг тоо толгой тарвага агнавал амьтны төлөөх эдийн засгийн үнэлгээг 820,000 төгрөгөөр тооцож торгохын дээр тарвага агнасан тоо толгойгоор нь байгаль, экологийн эдийн засагт учруулсан хохирлыг тооцож, төлүүлдэг байна.

зураг
 
зураг
 
зураг