Уншиж байна ...

ФОТО: Хятад, Монгол, Оросын цайны замаар тээвэрлэгдсэн соёлын уламжлалыг бүхэлд нь илэрхийлэх үзэсгэлэн гарчээ

ikon.mn
2024 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНХАУ-ын Хүбэй мужийн музей, Монголын Үндэсний музей хамтран "Цайны их зам" тусгай үзэсгэлэнг гаргажээ. 

Тус үзэсгэлэн нь БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрээр нийтдээ 14,000 км үргэлжилдэг "Цайны их зам"-ын түүх, цайны соёлыг Монгол үзэгчдэд таниулах зорилготой бөгөөд энэ сарын 4-нөөс аравдугаар сарын 3-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарч байна. 

Үзэсгэлэнд Хятадаас эхлэлтэй цайны замын өртөө хотууд, Хятад, Монгол, Оросын цайны өв соёл, түүхийн дурсгал, цайны замаар тээвэрлэгдсэн соёлын уламжлалыг бүхэлд нь илэрхийлэх гэрэл зураг, тайлбар бичвэр, баримтат киног гаргажээ. 

"Цайны их зам" гэж юу вэ? 

Торгоны их замын дараах чухалд тооцогдох "Цайны их зам" нь хүн төрөлхтний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн эртний худалдааны зам юм. 

Хятадын Фүжянь мужийн Ү`й уулсаас эхлэн Жянши, Анхуй, Хунань, Хүбэй, Хэнань, Шаньси, Хубэй, Өвөр Монгол зэрэг есөн муж, Монгол орны уудам говь тал Их хүрээ, Маймай хот, Улиастай, Ховд, Алтанбулаг Оросын Санкт-Петербург хот хүртэл замнадаг цайны замын соёл нь өвөрмөц түүх, уламжлалыг хүн төрөлхтний түүхэнд оруулжээ. 

Түүх: 

  • XVII зуунаас XX зууны эхэн үе хүртэл цай нь уудам тал нутагт худалдааны хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болжээ. Улмаар цайны замын дагуух хот, тосгод цайны худалдаагаар цэцэглэн хөгжиж байв. 
  • XVIII зуунаас цай нь Хятадын хамгийн чухал бүтээгдэхүүн болж дэлхийн худалдааны эргэлтэд орсноор өөр өөр бүс нутгуудын соёл, технологи, эдийн засгийн солилцоо хөгжлийг ахиулжээ. Цайны их замын худалдааны үйл явц нь үйлдвэрлэл, түгээлт, экспорт гэсэн гурван үндсэн үе шатыг хамардаг. Монголын цайны замын гол зангилаа нь Их Хүрээ, Алтанбулаг дахь Маймай хот байсан бол Санкт-Петербург хот нь Орос дахь цайны замын хамгийн алдартай зангилаа бөгөөд цайны их замын төгсгөл юм. 
  • Цайны их зам нь соёлын баялаг өвийг үлдээсэн бөгөөд эдгээр өвүүд нь дэлхий дахинаа гурван улсын энх тайван харилцааны чухал гэрч болж, эдгээр ард түмний үе үеийн найрамдлыг тод томруунаар харуулсаар иржээ. 

Цайны их замын соёлын өвийг хамгаалах, өвлүүлэх ажлыг түргэтгэх нь Хятад, Монгол, Орос гурван ард түмний зүрх сэтгэл, оюун санааны хэлхээ холбоог улам сайжруулах зайлшгүй сонголт юм гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. 

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг