Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Таван шарын нүхэн гарц есдүгээр сарын 14-нд ашиглалтад орно

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Таван шарын нүхэн гарцыг 2024 оны есдүгээр сарын 14-нд ашиглалтад оруулна гэж  НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Нүхэн гарц нь таван метрийн өндөртэй, ус зайлуулах систем бүхий иж бүрэн инженерийн байгууламжтай. Явган хүний гарцын байгууламж 18 метр, нүхэн гарцын хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр бөгөөд хоёр түвшний огтлолцолтой байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Үер усны эрсдэлээс хамгаалах насос станцтай болохыг албаны хүн мэдээлж байсан юм. Уг төслийг өнгөрсөн жилээс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцан хэрэгжүүлж байгаа бол барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж байгаа аж.

Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарцаар хоногт 32,500 тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бөгөөд тухайн бүсийн авто замын түгжрэл 10.5 хувиар буурна гэж тооцоолжээ.