Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжих эсэх саналаа өгнө үү

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд энэ долоо хоногт шийдвэрлэнэ гэж мэдээлж байв.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын/НЗДТГ/ албан ёсны сайтаар санал асуулга авч эхэллээ.

Тодруулбал иргэд https://vote.ulaanbaatar.mn/home хаягаар орж, автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжих эсэх санал асуулгад оролцох боломжтой. 

Дөрөвдүгээр төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотод 85,000 автомашин зорчих зам дээр 700,000 машин зорчиж, 600,000 хүн амтай байхаар төлөвлөгдсөн хотод хоёр сая хүн амьдарч байгаа нь түгжрэлийн шалтгаан болж буйг Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэлдээ дурдсан юм.