Уншиж байна ...

ПАРИС 2024: Өнөөдөр манай дөрвөн тамирчин өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 8 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ж.Адилбиш

“Парис-2024” зуны XVII паралимпын наадам өнөөдөр эхэллээ. Таван тивийн 168 орны 4,400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөх юм. 

Манай улсаас түүхэндээ хамгийн олон буюу зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож байна.

Өнөөдөр пара байт харвааны төрөлд Д.Сэлэнгэ, Б.Оюун-Эрдэнэ нар байрлал тогтоох харваандаа цэц сорих бол таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд У.Сүрэнжав тулалдана. Манай тамирчин чансаагаар эхний тойрогт хийлсэн бол шөвгийн наймд Египетийн Салма Али Абд, Кенийн Стэнси Обонё нарын ялсантай нь хүч үзнэ.

Түүнчлэн усанд сэлэлтээр эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд Х.Номуун өрсөлдөнө. Манай тамирчин БНХАУ, Ирланд, Украин, АНУ, Швейцарийн тамирчидтай нэг гараанаас уралдах юм.