Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Паралимпын наадам маргааш нээлтээ хийнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 8 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Францын Парис хотод энэ сарын 28-наас есдүгээр сарын 8-нд хүртэл үргэлжлэх паралимпын наадамд 169 орны баг оролцохоор болжээ.

Энэ удаагийн паралимпад Эритрей, Кирибати, Косово улсаас анх удаа оролцох бол Бангладеш (2008), Соломоны арлууд, Вануату (2012), Зүүн Тимор, Макао, Мьянмар, Тонга, Тринидад ба Тобаго, Туркменистан (2016) улс өмнөх наадмыг өнжсөний эцэст эргэн ирлээ.

Манай улс 2000 оноос хойш паралимпын наадамд оролцсон түүхтэй. Парист хамгийн олон буюу зургаан спортын төрөлд 12 тамирчин өрсөлдөхөөр болсон юм.

Тодруулбал байт харваа, хөнгөн атлетик, жүдо, поуэрлифтинг, усанд сэлэлт, таеквондогийн төрлөөр эрхээ авсан билээ.

Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 28-ноос 29-ныг шилжих шөнө буюу 02:00 цагаас эхэлнэ. Сонирхуулахад Монголын багийн тугчаар паралимпын алт (2020), хүрэл (2016), Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий алт (2019), хошой мөнгөтэй (2017, 2021) Э.Содномпилжээ, байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ нар сонгогдсон юм.

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

БАЙТ ХАРВАА

  • Д.Сэлэнгэ
  • Б.Оюун-Эрдэнэ

ХӨНГӨН АТЛЕТИК

  • П.Энхманлай (Тэргэнцэртэй уралдах 100 метрийн зай)
  • Ц.Баттулга (Бөөрөнцөг түлхэлт)

ЖҮДО

  • Б.Баттөгс (Эрэгтэй, 90 кг)
  • Д.Ганбат (Эрэгтэй, +90 кг)
  • Т.Сувд-Эрдэнэ (Эмэгтэй, 48 кг)
  • Л.Туруунаа (Эмэгтэй, 70 кг)

ПОУЭРЛИФТИНГ 

  • Э.Содномпилжээ (Эрэгтэй, -107 кг)

ТАЕКВОНДО

  • Г.Болор-Эрдэнэ (Эрэгтэй, 63 кг)
  • У.Сүрэнжав (Эмэгтэй, 52 кг)

УСАНД СЭЛЭЛТ  

  • Х.Номуун (Эмэгтэй, 50, 400 метрийн чөлөөт сэлэлт)