ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ууганбаатар: Хүүхдийг сургуульд бүртгэхдээ байрны өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээ шаардаж байгаа нь зөрчил

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа болон дотуур байрны талаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар дараах мэдээллийг танилцуулав. 



Тэрбээр "Манайд ирж буй гомдол, мэдээллийн нэг орчим хувь нь сурч боловсрох эрхтэй холбоотой байна.

Сургууль, дотуур байрны үйл ажиллагаа болон сургуульд элсэн суралцахтай холбоотой гомдол мэдээлэл комисст ирдэг. Холбогдох байгууллагаас авсан мэдээллээр 2024-2025 оны хичээлийн жилд

  • Баянгол дүүргийн гурван сургуулийн 88 бүлгийн 3,080 сурагч
  • Баянзүрх дүүрэгт 10 сургуулийн 163 бүлгийн 5,885 сурагч
  • Сонгинохайрхан дүүрэгт гурван сургуулийн 38 бүлгийн 1,470 сурагч
  • Хан-Уул дүүрэгт таван сургуулийн 77 бүлгийн 2,920 сурагч
  • Чингэлтэй дүүрэгт нэг сургуулийн 11 бүлгийн 140 сурагч
  • Сүхбаатар дүүрэгт нэг сургуулийн найман бүлгийн 280 сурагч
  • Нийт 23 сургуулийн 13,775 сурагч хэтэрсэн даац буюу гурван ээлжээр хичээллэх тооцоо судалгаа байна.

Анги дүүргэлт нь даац хэтэрсэн, олон ээлжээр хичээллэх нь сурагчдын сурч боловсрох эрхийг хөндөх, сурч хөгжих эрхийг хязгаарлаж байгаа үндэслэл болно. Хэдийгээр Засгийн газар, салбар яамдын зүгээс сургуулийн барилгыг шинээр барих, өргөтгөх, засварлах ажлыг хийж байгаа боловч хангалтгүй. 

Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд 28 цэцэрлэг, 17 сургууль ашиглалтад орсон байна.

  • 2024 онд 25 цэцэрлэг, 11 сургуулийг ашиглалтад оруулна гэж төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар таван цэцэрлэг, есөн сургууль ашиглалтад орсон байгаа.
  • 2025 онд улсын хэмжээнд нийт 49 сургууль, 50 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар барилгын ажил үргэлжилж байна. Цаашид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхгүй бол хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн чанар хүртээмжийн асуудал үүснэ.

Комисст ирсэн гомдлын мөрөөр тодорхой ажлуудыг хийж байсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулах, барилгыг шинээр барих ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа ч гүйцэтгэгч байгууллагын нөхцөл байдлаас шалтгаалаад барилгын ажил удааширсан. 

Жишээлбэл нийслэлийн Ерөнхий Боловсролын тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилга олон жил царцсантай холбоотойгоор тус сургуулийн сурагчдын сурч боловсрох эрх хөндөгдөж буй. Энэ асуудлаар өмнөх Засгийн газрын Боловсрол, шинжлэх ухааны сайдад ХЭҮК-ын гишүүд шаардлага хүргүүлсэн.

Сургуулийг яаралтай ашиглалтад оруулах бүх талын арга хэмжээг авах шаардлагыг хүргүүлсэн.

Дээрх шаардлагын мөрөөр Боловсролын яам, гүйцэтгэгч байгууллага харилцан зөвшилцөлд хүрээд 2024 оны есдүгээр сарын 15-ны өдөр гэхэд сургуулийн өргөтгөлийн барилгыг бүрэн гүйцэд ашиглалтад оруулах талаар харилцан тохиролцоод үйл ажиллагаа үргэлжилж байна.

2024 оны аравдугаар сарын 1-нээс нийслэлийн Тавдугаар сургуулийн өргөтгөлийн шинэ байранд бага ангийн сурагчид хичээллэх нөхцөл боломжоор хангагдана гэсэн урьдчилсан мэдээллийг манайд ирүүлсэн" хэмээв. 

Мөн "Улсын хэмжээд 500 гаруй сургуулийн дотуур байр байгаа. 2022 оноос эхлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий Боловсролын Сургуулийн дотуур байрны үйл ажиллагаанд удирдамжтай хяналт шалгалт хийж эхэлсэн.

Нийт 120 дотуур байранд хяналт шалгалт хийсэн нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дотуур байрны 30 орчим хувьд хүрч ажилласан гэсэн статистик мэдээлэл бий.

Энэ дүнд үндэслээд Хүний эрх, эрх чөлөөний 22 дахь илтгэлдээ Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн дотуур байрны нөхцөл байдлын талаар УИХ-д илтгэл хүргүүлсэн. Илтгэлийн мөрөөр УИХ, Засгийн газраас тогтоол гаргаж, Засгийн газарт тодорхой үүрэг чиглэлийг өгсөн байна.

Дотуур байрны үйл ажиллагааг үе шаттай сайжруулах, нэмэгдүүлэх орчин нөхцөлийг сайжруулах талаар холбогдох арга хэмжээг авахыг Засгийн газарт даалгасан.

УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд

  • 2023 онд тав
  • 2024 онд гурван дотуур байр ашиглалтад орсон байгаа юм.

Энэ онд багтааж гурван дотуур байрыг шинээр ашиглалтад оруулахаар улсын хэмжээнд барилгын ажил үргэлжилж байгаа.

2025 онд нийт 15 дотуур байр ашиглалтад оруулахаар барилгын ажил мөн үргэлжилж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 500 гаруй дотуур байрны 300 орчим нь 1990 оноос өмнө баригдсан насжилт өндөр барилгууд.

Олон дотуур байр норм, дүрмийн шаардлага хангахгүй байгаа тул үе шаттай сайжруулах арга хэмжээг тасралтгүй шуурхай авах, гүйцэтгэгч байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор байна.

Хүйтний улирал болох гэж байгаатай холбогдуулан дотуур байранд амьдрах бага насны хүүхдүүдэд наад захын ариун цэврийн байгууламжийг хүүхдэд ээлтэй тохижуулах ажил нэн тэргүүний асуудал" гэв. 

Үргэлжлүүлэн "Хичээлийн шинэ жил болохтой холбогдуулан хэд хэдэн зөрчлийн мэдээлэл ХЭҮК-д ирсэн.

Юун түрүүнд түр оршин суугаа хаягийн бүртгэлтэй иргэдийн хүүхдүүдийг сургуульд бүртгэхгүй байна гэх мэдээлэл ирсэн. Хүүхдийг сургуульд бүртгэхтэй холбоотойгоор байрны өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээ буюу хувийн эмзэг мэдээлэл шаардаж байгаа зөрчил байна.

Хүүхдийг эдийн засгийн байдал, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхах нөхцөл байдал байж болохгүй. Тиймээс хаягийн бүртгэлд бүртгэгдсэн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах ёстой.

Хаягийн зөрчлөөс шалтгаалаад хүүхэд сургууль завсардах нөхцөлийг боловсролын байгууллага бүх шатандаа анхаарах ёстой. Нэг ч хүүхэд дээрх шалтгааны улмаас сургууль завсардах нөхцөл байдал байж болохгүй.

Мөн хагас, бүтэн өнчин хүүхдүүдийн сургууль хамрагдалтын асуудал байгаа. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар нийт 36,363 хагас өнчин, 2,911 бүтэн өнчин хүүхэд байна.

Өнгөрсөн хичээлийн жилд хагас өнчин 1,234 хүүхэд СӨБ буюу цэцэрлэгт, 24,874 хүүхэд ЕБС-д суралцаж буй мэдээлэл бий. 

Мөн 32 бүтэн өнчин хүүхэд цэцэрлэгт, 1,501 бүтэн өнчин хүүхэд ЕБС-д суралцаж байна. Эдгээр тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд тэдний сургууль, цэцэрлэгт хамрагдалт хангалтгүй байна" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.141] 2024/9/1
Хаягаа солиод өөр хүний хаяг дээр бүртгүүлээд л сонгуульд санал өгч болдог биздэ тэр байтугай байрны эзэн нь хаанаас юун хүмүүс хаяг дээр нь бүртгүүлснийг ойлгохгүй хасуулий гэхээр хороо нь хасаж өгдөггүй тийм заваан ажил хийж чаддаг МАН-ынхан өнөөдөр гэнэт гайхаад л бгаан биш биздэ. Адилхан аргаар хүүхдүүдээ гайгүй сургууль соёлд оруулах гэж бгаа эцэг эхчүүдийг буруутгах арга алга. МАНгаруудыг сонгоод бгаа ард иргэдээ сайн хашраагаад зовоогоод өг
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.122] 2024/9/1
Хамраг сургах тойргоороо явъяаа
0 | 0 Хариулах
Q [66.181.179.144] 2024/8/31
SONGONII SHALGALT UGUHUD HURTEL NEJ BAISAN SHUU TGD ODOO HEN HARIUTSLAGA HULEEH VE
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.114] 2024/8/31
33 r surguuliin bagiin menejer ni avilga mungu avdag .. tegeed yag haryallin hvvhdiig bolohoor bairandaa bgaagui tvreeselsen tul hvvhdiig chini avahgui gj bgaan ene uuruu huuli zurchij bgaa bzde ... Mungu ugvvl avchih um shig bgaan ugaasaa dampuursan surguuli shalgalt oruulaachee yagaad iim umnuud hahuuli avaad suugaad baidgiin
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.229] 2024/8/30
Хүний эрх гэж балайрч байхаар, байрны ойролцоо сургуульдаа явуулцгаа . Мөнгө ихтэй баячууд , хулгайч нар бол ондоо.Онцгой авъяастай бол улс даагаад сургана .
1 | 0 Хариулах
Иргэн [103.57.95.225] 2024/8/30
Хүн өөрийн хүссэн сургууль цэцэрлэгтээ сурч боловсрох эрхтэй
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.90.150] 2024/8/30
Тухайн дүүрэг хорооны хүн амын тоо, хүүхдийн тоонд дүйцүүлж сургууль, цэцэрлэг,эмнэлэг барих ёстой. Төрийн зохицуудадт, төлөвлөлт түй ч алга. Заавал төр барих адбагүй. Хувийн хэвшлээ дэмж. Өрсөлдөөн бий болго,!
2 | 1 Хариулах
Иргэн [202.126.90.150] 2024/8/30
Тийшд мэдрэл гацаанууд! Хангалттай сургуудь соёлын газаргүй атал амьдрах гэж, сурах гэж зүдэрч яваа эцэг эх, рүүхдүүдийг амьдрах, сурах аргагүй бллтол нь шахаж эдр..кккк Хүний эрхийн зөрчил, ард түмний эсрэг төрийн гэмт хэрэгт тооцно. Хүн амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй. Хүн болгон өөрийн байрандаа амьдрах албагүй..дебилүүдээ!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/8/30
Hudlaa unen tureesiin geree uzuuleed tuviin surguulid huuhdee chihej bgaa humuus haryalalin huuhduudiin erhiig zurchij bna, tegeheer bairniih n order iig shalgah n zuv!
3 | 0 Хариулах
Зочин [139.5.218.228] 2024/9/1
Байрны ордёр үзэх нь зөв ш дээ.Хотын төвийн сургуульдаа үнэгүй сурах гээд түгжрээ нэмээд бна аа.Яг үнэндээ 23,1,3,24,5,р сургуулиудад тэр хавийн хүүхдүүдийг авдаггүй,энд тэндээс зөөлгөж ирээд түгжрэл үүсгээд бна аа.
0 | 0 Хариулах
Зочн [192.82.66.139] 2024/8/30
Анхнаасаа тооцоолж, төлөвлөөгүй юм гэдэг ийм л байдаг юм Энэ их хурлын гишүүд 30 жил юу хийж, юу бүтээснээ харцгаа ! Тэдэнтэй харицлага тооц!
1 | 1 Хариулах
Зочин [103.57.94.182] 2024/8/30
Нэмж байшин барих баахан мөнгө цацсанаас болж оршин суугчид ихэссэн. Гэтэл сургууль, цэцэрлэг, дэд бүтцээ бариагүй
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.193] 2024/8/29
Шалгах нь зөв.Хөдөөнөөс асар олон хүүхэд сурахаар ирж бна Түгжрэл, анги дүүрэн хүүхэд!!!!!!!!
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.181] 2024/8/29
Hudlaa yarisan hund barag burtguulsen buh huuhdiig avaad sain bagsh nar nemj avaad 5 eeljeer hicheelluulzen ch yaadgiin?!
0 | 3 Хариулах
Давдан [202.55.188.101] 2024/8/29
Улаанбаатар хотын БГДүүрэг 10 р хороолол Ирэйдүй цогцолбор сургууль арай биш ээ түр оршин суугчийн хүүхдээс амьдарч байгаа байрны түрээсийн гэрээ нэхээд бгаа болиороо таануус
0 | 3 Хариулах
Давдан [202.55.188.101] 2024/8/29
Байрны түрээсийн гэрээ шаардаад байгаа сургуулиуд болих хэрэгтэй
1 | 2 Хариулах
Хотын унаган иргэн. [66.181.176.108] 2024/8/29
Нэхэх ёстой хаа хамаагүй сургуульд бүртгүүлээд замын түгжрэл үүсгээд байгаа. ХҮЭК тэр жинхэнэ эрх нь зөрчигдөөд бгаа ард иргэддээ хүрч чадахгүй байж юу хамаагүй юманд оролцож явдаг юм.
6 | 0 Хариулах
Иргэн [202.126.90.130] 2024/8/29
Ээддээ холоос ирж ах дүү айл амьтныдаа байж сурдаг гэсэн. Гол нь хүүхэд зутарна, тэнэнэ хамжаагагүй хэцүүднэ шүү дээ айлд байх хэцүү дээ.
1 | 0 Хариулах
Өлзийтөө [66.181.161.185] 2024/9/30
Хаа байсан Өлзийтөөс хүүхэд зөөж зовоомооргүй бгамаа
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.201] 2024/8/29
Шаардана өшөө ч янз бүрийн нэхнэ
0 | 0 Хариулах
Зочин [72.133.159.193] 2024/8/29
Erguu sdaa ehleed shineer barij bga barilguudad surguul tsetserleg barihiig shaardah heregtei. Baahan bairnuud shavaad baritsan harya surguulni achallaa diilehee bolitson bas tegeed shalgahgui av geed bga ymu erguu duran
2 | 0 Хариулах
Зочин [66.181.168.82] 2024/8/29
Яагаад болохгүй гэж манай хүүхэд явдаг сургууль хүн багтахгүй болоод байна бага тэнэгтмээр байна.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.18.188] 2024/8/29
Hariya bhad nuutsund avlaa bairnii gerchilgee zaaval geed bsan 9 sar garaad etse ehiiin hural bolson 18 huuhed hariyaniii busad ni zahirliin biznes bsan daa.
1 | 0 Хариулах
Хариу [66.181.178.131] 2024/8/29
Хаа хамаагүй газраас хотод ирж байр түрээсэлж суучихаад хүүхдээ сургуульд оруулна гэж байгааг дэмжиж болохгүй. Байсан байсан газраа амьдар, тэндээ хүүхдээ сургуульд оруул. Яах гэж хот руу шаваад байгаа оркууд вэ. Энэ гар бас юу яриад байгаа юм бэ. Түр оршин суугаа бол хотын хүн болчихгүй шүү. Гол үг нь "түр" гэдгийг ойлгооч
8 | 2 Хариулах
Зочин [202.179.18.122] 2024/8/29
Манай улсаас өөр газар тэгж нэхдэггүй байх. Манай улс хүмүүсээ хаана байгаагаар нь бүртгэдэггүйгээс болдог байх.
3 | 2 Хариулах
Зочин [24.114.106.223] 2024/8/29
Миний амьдарч байгаа газар бүр хаягийг нь шалгах гээд цахилгааны төлбөр, интернэт үйлчилгээний төлбөрийн хуудас нэхдэг. Зөв шүү дээ. Худлаа нэг юм хийдэг царайлах гээд ...
6 | 0 Хариулах
зочин [66.181.177.95] 2024/8/29
ХЭҮК бол жинхэнэ жорлон юм. АТГ н дэргэдэх олон нийтийн хороо ч билүү бас нэг заваан жорлон байна. баасан авгайг даргаар нь тавьчихсан. Тэрний амьд үхсэнийг мэдэх хүнгүй болсон.Хөлсний жагсаал хийж цагдаагийн хувцас урж шоудах шаардлагагүй өндөр цалин авдаг болсон бололтой.Намууд өөрсдийн золбин луйварчдыг орлоготой байлгах гэж ийм илүүц байгууллагуудыг байгуулах юм. Төсвийн хөрөнгөнд аминаасаа илүү хайртай бололтой юм хуцаад явдаг сэтгүүлчид яагаад ийм байгууллагуудыг татан буулгах асуудлыг хөндөхгүй байна. ХЕҮК бол дандаа буруу байр суурин дээрээс элдэв юм солиорох юм. Эдэнд хийх ажил байхгүй учир ажил хийсэн болж харагдахын тулд ийм сэжгийн юмнуудад орооцолдож байдаг бололтой. Яагаад тийм баримт нэхсэн гэхээр хотын нэлэнхүй түгжрэлийн нэг үндсэн шалтгаан нь өөр дүүргийн хүүхдүүд тухайн хороо дүүргийн цэцэрлэгийг дүүргэж харьяа хорооны иргэд хүүхдээ өгч чадахгүй нөхцөл үүсээд байгаатай холбоотой юм.Цаагуур нь авилга газар авч байна.ХЭҮК нэртэй өмхий жорлонг татан буулгая.
4 | 1 Хариулах
Иргэний үг [103.212.162.209] 2024/8/29
Шалгах нь зөвшдээ. Ямар тэнэг юм ярьдаг юм бэ. Хаа хамаагүй газрын хүүхдийг бүртгэх юм уу тэгээд. Хүүхдээ хот дамнуулж зөөдөг чинь түгжрэлийн бас нэг том шалтгаан байгаашд. Харъяаллын хүүхдүүд нь багталцахгүй ядаж байхад.... нэг ангид 50-60аар нь чихээд байхын....
11 | 1 Хариулах
зочин [66.181.177.95] 2024/8/29
Чин үнэн.Танил талаараа авилга өгч хаа хамаагүй дүүрэг хорооны хүүхдүүд бидний харьяа хорооны цэцэрлэгүүдийг дүүргэж байна. Энэ бол түгжрэлийн үндсэн шалтгаануудын нэг юм.
9 | 0 Хариулах
Нялцгай [66.181.184.178] 2024/8/29
Харьяалахын хүүхдийг элсүүлэх нь зөв шүү дээ!,
10 | 1 Хариулах
Зочин [202.126.92.178] 2024/8/29
Шалгах нь зөв. Өөрийн байртай бидний эрх тэгвэл зөрчигдөж байна.
10 | 2 Хариулах
Зочин [202.131.225.197] 2024/8/29
Шалгах нь зөв тэгж байж наад замын түгжрэл арилна гэж олон хүн яриад байгааа биздээ яхаарай ийт энгийн зүйлийг ойлгохгүй олгой толгой төрд ороод байна а аа
10 | 0 Хариулах
Зочин [103.41.93.87] 2024/8/29
Нэхэх нь зөв харьяа биш хүүхдээ холоос зөөдөг
9 | 2 Хариулах
Зочин [202.179.2.18] 2024/8/29
Эсрэг талаас, өөрийн хүчин зүтгэлээрээ байртай болсон хүмүүсийн эрхийг бас зөрчиж байна. Стандартын дагуу хүүхдүүддээ хичээл заалгамаар байгаа ч байргүйчүүдийн хүүхдүүд ирээд чихээд байна.
12 | 2 Хариулах
Зочин [103.215.14.2] 2024/8/29
Захын болон хорооллын сургуулиуд хүүхэд цөөхөн төвийн сургуулиуд багтахгүй болоод 3 ээлжээр хичээллэхдээ тулаад бгаа нь хүүхдүүд худлаа байранд ах дүүс танил айлдаа бүртгүүлж төвийн сургуульд орж ачааллыг нэмэгдүүлж бна.энэ нь түгжрэлд ч маш нөлөөлж бгаа.худлаа хүний эрх ярьж попорсон амьтад
17 | 1 Хариулах