ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр ангийн цахим бүртгэлийг наймдугаар сарын 30-ны 17:00 цаг хүртэл СУНГАЛАА

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлсэн.

Товлолт хугацаа ёсоор энэ сарын 25-нд дуусахаар байсан ч 30-ны 17:00 цаг хүртэл болгож сунгасан байна. 

Ирж буй хичээлийн жилд  78,464 хүүхэд нэгдүгээр ангид элсэх ёстойгоос

  • 72,769 хүүхэд бүртгүүлэх боломжтой төлөвт,
  • 2,647 хүүхэд хянагдаж байгаа төлөвт,
  • 2,554 хүүхэд түр түдгэлзүүлсэн төлөвт,
  • 494 хүүхэд бүртгэхээс татгалзсан төлөвтэй байна.

2024 оны наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар:

  • Бүртгэх боломжтой 72,769 хүүхдээс 36,624 буюу 50.3% нь элсэлт батлагдсан төлөвтэй буюу сургуульдаа бүртгэгдэн баталгаажсан;
  • 2,668 хүүхэд буюу 3.6% элсэлтээс татгалзсан буюу эцэг эх, асран хамгаалагч нар нь элсэхээс татгалзсан төлөвт;
  • 33,477 хүүхэд буюу 46% нь эцэг эх, асран хамгаалагч нь элсэлтээ эцэслээгүй байна.

Иймд та бүхэн e-Mongolia-гаар элсэлтийн хүсэлтээ шийдвэрлэнэ үү гэж Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг