Уншиж байна ...

Нэгдүгээр ангийн бүртгэлтэй холбоотой эцэг, эхчүүдийн нийтлэг АСУУЛТ, ХАРИУЛТ

П.Зоригт, IKON.MN
2024 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024-2025 оны хичээлийн жилд нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 12-ноос орон даяар эхэлсэн.

Энэ жил 77,285 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх тооцоолол гарсан байна. 

Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийн төлөвийг Нийслэлийн Боловсролын Газраас дараах байдлаар танилцууллаа. 

зураг
 

"Хянагдаж байгаа" төлөв гэдэг нь хамран сургах тойргийн сургуулиас таны хүүхдийн мэдээллийг хянаж байна гэсэн үг юм.

Сургуулийн элсэлтийн комисс /сургалтын менежер/ хянаснаар дээр дурдсан "түр түдгэлзүүлсэн", "бүртгэхээс татгалзсан", "бүртгүүлэх боломжтой" төлөвийн аль нэгэнд шилжинэ.

"Бүртгүүлэх боломжтой" төлөв гарч ирсэн тохиолдолд элсэлтийн бүртгэлийг та баталгаажуулна. Харин "түр түдгэлзүүлсэн", "бүртгэхээс татгалзсан" төлөв гарч ирсэн тохиолдолд хамран сургах тойргийн сургуульдаа хандана.

Нэгдүгээр ангийн бүртгэлтэй холбоотой эцэг, эхчүүдийн нийтлэг асуулт: 

зураг
 
зураг
 
зураг