Уншиж байна ...

Улсын сургуулиудын дотуур байрны дотоод ОРЧИН ба ҮНЭ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын дотуур байрны үнэ ханшийн мэдээллийг хүргэж байна. 

Энэ хичээлийн жилийн оюутны дотуур байрны үнийг дараах сургуулиуд холбогдох вэб хуудсандаа нээлттэй байршуулжээ. 

  • Монгол Улсын Их Сургууль (МУИС)
  • Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС) 

Харин Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС), Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС)-ийн хувьд дотуур байрны орчин нөхцөлийн зургийг өөрсдийн цахим хуудандаа оруулсан байна. 



МУИС: 

МУИС нь оюутны таван дотуур байртай бөгөөд гадаадын 200, дотоодын 1,400 гаруй оюутан хүлээн авах хүчин чадалтай, 405 стандарт өрөөтэй аж. 

Дотуур байранд орох хүсэлт гаргасан суралцагчдын 98 хувь нь байраар хангагддаг.

зураг
 
зураг
 
АШУҮИС: 

АШУҮИС-ийн оюутны I, II байр нь Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Арслантай гүүрний зүүн урд байрладаг.

Харин оюутны III байр нь тухайн их сургуулийн цогцолборт байрладаг ба орчин үеийн шийдэл бүхий зохион байгуулалттайг албан сайтдаа дурджээ. 

АШУҮИС-ийн оюутны I, II, III байрны дотоод орчин:

МУБИС 

Дотуур байрны бүртгэл нь энэ сарын сүүлээр эхэлсэн байна. 

зураг
 
ШУТИС: 

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн 2024 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хурлын тогтоолоор дотуур байрны үнэ хөлсийг дараах байдлаар тогтоожээ. 

зураг
 
зураг
 
ХААИС: 

ХААИС-ийн оюутны байрны дотоод журмын дөрөвдүгээрт холбогдох эрх, үүргийг тусгасан байна. 

Тодруулбал

  • 4.12 Байрны зөвлөлийн гишүүдийн байрны төлбөрийг 25-50 хувь, бүтэн өнчин оюутныг байрны төлбөрөөс 50 хувь хөнгөлнө.
  • 4.13 Өрөөндөө засвар тохижилт хийж, гэрээний үүрэг, байрны дотоод журмын заалтыг сахин биелүүлж байсан оюутныг дараа жил тэргүүн ээлжид оюутны байранд оршин суух эрх олгоно.

ХААИС-ийн оюутны I, II, III байрны дотоод орчин: