Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад төрийн айлчлал хийж байгаа Словенийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч мотоцикл хөлөглөн Цонжинболдогт зочлов

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 8 сарын 22
iKon.MN

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар наймдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийсэн билээ.

Төрийн айлчлалын төгсгөлд буюу өчигдөр Словени улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт мотоцикл хөлөглөн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг,  Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөөт цогцолборт зочилжээ.

Энэ нь манай улсад айлчлан ирсэн гадаад улсын төрийн тэргүүн мотоциклээр аялсан анхны тохиолдол болж байна.

Тэрбээр "Миний бие Монгол Улсад хийх айлчлалаа тэсэн ядан хүлээж байна" хэмээн наадмаар илгээсэн мэндчилгээндээ дурдсан байсан юм.

Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д хүндэт зочноор оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
80
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХАХА
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг