ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Словени улстай Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэхээр тохиролцлоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар энэ сарын 20-21-нд манай улсад төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

зураг
 
  • “МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”

Төрийн тэргүүн нар энх тайван, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг цогцлоох, уур амьсгалын зохистой байдал, хүн бүрийн эрхийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, цөлжилттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн бүх салбарт жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихэд чиглэсэн олон улсын хүч чармайлтад хувь нэмрээ оруулах санал, санаачилгыг дэмжиж байгаагаа нотоллоо.

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, “Гуравдагч хөрш”-ийн бодлого болон Бүгд Найрамдах Словени Улсын энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэл, хоёр талын сайн харилцаа, НҮБ төвтэй  олон талт тогтолцооны төлөөх хүчин чармайлтыг уялдуулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

  • “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”

Хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвар бүхий тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, боломжийг эрэлхийлсэн хамтарсан судалгаа хийх, аялал жуулчлалын маркетинг, сурталчилгааг эрчимжүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийн баялаг, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтарна.

зураг
 
  • “АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ АСУУДЛААРХ ЭРМЭЛЗЛИЙН ЗАХИДАЛ”

Нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэх, иргэд, аж ахуйн нэгжийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжих ач холбогдолтой. Талууд ойрын хугацаанд Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, хэрэгжүүлж эхлэхээр тохиролцлоо.

зураг
 
  • “ОЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ОЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ОЙН АЛБА, ОЙН ХҮРЭЭЛЭН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлж, ойн аж ахуй, ойн тогтвортой менежментийг хөгжүүлнэ. Цөлжилт, хөрсний доройтол, элэгдэлтэй тэмцэх зорилгоор мод тарих, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцох, агро-ойн аж ахуйн шилдэг технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, ойг эдийн засаг, аялал жуулчлал, нийгэм, соёлын салбарын зориулалтаар ашиглах нөөц, боломжийг бүрдүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмэр оруулна.    

зураг
 
  • “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ БОЛОН СЛОВЕНИЙН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес уулзалт, форум зохион байгуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ. Гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэн, бизнесүүдэд зөвлөгөө, зөвлөмж өгч,  хамтарсан бизнес уулзалт болон бусад арга хэмжээ зохион байгуулж, бизнес эрхлэгчдийг холбоно.

зураг
 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [90.243.60.189] 2024/8/21
Vizgui yavj bolohgui bol tgd nislegeer yahavdee
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.181] 2024/8/20
манайх ч тэр , словени ч тэр парламентын засаглалтай . ерөнхийлөгчидийн байгуулсан эдгээр зүйл нь шууд хэрэгжих , чадамжгүй , санамж бичиг төдий. словени руу шууд нийсэхийн тулд наана нь байгаа улсуудтай агаарын зам ашиглах гэрээ байгуулж, икао байгууллагаас ОУ ын чиглэлийн дугаар , давтамж авч тэрийгээ бусад наана нь байгаа улсуудын агаарын диспечерийн бүртгэлийн санд суулгах ёстой. ингэхэд манай миат франкфурт руу нисдэг байсан нь хэвээрээ байнауу. эсвэл баруунаас айгаад орос дээгүүр нисэхгүй гээд улсаа хорлоод байгаа юу
2 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2024/8/21
toirchh nisch baigaa shd.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.148] 2024/8/20
Manaih 2 l horshtei. 3 dahi horsh gedeg ulgereer heden jil himuusiig huurah ve?
3 | 12 Хариулах
Зочин [104.244.77.192] 2024/8/20
Ороzууд ингэж яриад л Монголчуудыг хорлоод байгаа юм даа.
1 | 0 Хариулах
Зочин [104.244.77.192] 2024/8/20
3 дагч хөрш бодлого бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа юм шүү Ороzуудаа тонил цаашаа.
2 | 0 Хариулах
хотын иргэн [66.181.160.78] 2024/8/20
Энэ олон санамжбичигцаас л үлдэх юмдаа. АНУ-н хотууд руу нислэг үйлдэнэгэж санамж зураад 5 жил боллоо.
11 | 0 Хариулах
Зочин [66.181.176.38] 2024/8/20
нэрээ тийм шүү
0 | 0 Хариулах
kaka [202.126.91.156] 2024/8/20
unen unen
0 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2024/8/20
Үнээн. Хэзээ ч биелдэггүй хэнд ч хэрэггүй баахан санамж бичгүүдээр яах ч юм билээ
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.181] 2024/8/20
АНУ руу нисэхийн тулд ОУИНБайгууллага буюу ИКАОд хандаж тэндээс хяналт , шалгалт хийнээ . тэд давтагдашгүй онгоцны дуудлага , чиглэл , дугаар өгнөө . тэрийг нь . замд байх улсуудын агаарын хяналтын албадуудад мэдээлж , бүртгүүлнээ . тэр бүртгүүлэх , шалгуулах ажилууд нь хянагдаад явж байгаа . хугацаа орноо . АНУ руу хаагуур яаж нисэх вэ уб- хятад - япон - аляска- ану гэж нисэх үү . уб- орос- канад -ану гэж нисэх үү гэдгээс л эхлэнэээ . 2 хөрш агаарын зайгаа ашиглуулахгүй гэвэл тэгээд л дуусаа . далайн цаанах америк яаж ч чадахгүй . манай улс landlock улс шүүдэ.
2 | 0 Хариулах