ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/19-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Гандантэгчэнлин хийдэд Дүйнхорын вангийн авшиг хүртээх үйл ажиллагаа үргэлжилж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийдэд Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдэний бурхны их авшиг номыг хурах үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
Наймдугаар сарын 9-22-нд үргэлжилж буй тус номыг монголчуудын язгуур үндэсний багш Жадо Ринбүчи айлдаж буй.
Энэхүү шашин номын үйл ажиллагааны хөтөлбөрийг эргэн сануулбал
- Наймдугаар сарын 18-20-н хүртэл Дүйнхорын вангийн авшиг хүртээх гол үйл ажиллагаа болно.
- Наймдугаар сарын 21-ний өдөр хот мандалд мөргөх тусгай үйл ажиллагаа явагдах юм.
- Наймдугаар сарын 22-ны өглөө Жадо Ринбүчи багш олон шавь нарт насны авшиг айлдана. Үүний дараа Гандантэгчэнлин хийдийн зүгээс Дүйнхорын авшиг хайрласан багшдаа бат оршил өргөнө.
Нийтэд зориулсан номын айлдварууд өдөр бүр 14:00-17:00 цаг хүртэл үргэлжилж байна.
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

