Сурагчдын дүрэмт хувцсыг өөрчлөхтэй холбоотой асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад "Сурагчдын дүрэмт хувцаст эргэлзэлгүй өөрчлөлт оруулна. Гэхдээ ирэх жилийн хичээлийн шинэ жил буюу 2025-2026 онд өөрчилнө.
Богино ханцуйтай болон урт ханцуйтай цамцны судалгааг хийж байна. Мөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой байдаг.
Өөрийн гэсэн стандартад заасан бодлогыг хэрэгжүүлэх үүднээс судалгаа үргэлжилнэ. Мөн стандартад өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл сонголтыг бий болгоно гэсэн үг.
2025-2026 онд дээрх сонголтыг бий болгохоор ажиллаж байгаа" хэмээн хариулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
|