Сургуулийн Өмнөх Боловсрол (СӨБ), Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах багийн ажлын нээлт өнөөдөр боллоо.
Энэ үеэр сурагчдад гуравдугаар ангиас англи хэлний хичээл оруулдаг болгохтой холбоотой сэтгүүлчийн асуултад Боловсролын сайд П.Наранбаяр дараах хариултыг өгөв.
Тэрбээр "Энэ жилээс англи хэл үндсэн гадаад хэл болсон. Үүнтэй холбоотойгоор сурагчдад англи хэлийг гуравдугаар ангиас нь заахаар байгаа. Гэхдээ эхлээд 100 сургуульд туршиж үзнэ.
Англи хэлний "Pearson" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ танхим болон цахим хосолсон сургалтыг явуулах юм.
Боловсролын салбарт хэт угзарсан, гэнэтийн цочмог шийдвэр гаргаж болохгүй. Тийм учраас эхний ээлжид туршилтаар харна" гэж хариуллаа.
Мөн багш нарыг гадаад руу англи хэлний хөтөлбөрөөр сургах тухайд дараах хариултыг хэлэв.
Энэ талаар "Засгийн газрын мөрийн хөтөлбөрт англи хэлний 2,000 багшийг бэлдэнэ гэж зааж байгаа.
Мөн тав дахь жилдээ багшилж байгаа багш нарыг өндөр хөгжилтэй орнуудад магистрт сургах бодлогыг хэрэгжүүлнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!