Уншиж байна ...

Мандалговь-Даланзадгад чиглэлийн зам үерийн улмаас эвдэрсэн тул анхааралтай зорчихыг сануулав

П.Зоригт, IKON.MN
2024 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Дундговь аймгийн Мандалговь чиглэлийн зам үерийн улмаас эвдэрчээ.

Тодруулбал А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305-301км, 295-296км, 271-272км, 259-260км, 254-255км, 230-231км-т үерийн улмаас эвдрэл үүссэн байна. 

Иймд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас сэрэмжлүүлэв.