ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/09-НД НИЙТЛЭГДСЭН
Замын зорчих хэсэг усанд автсан тул Даланзадгад-Мандалговь чиглэлийн замыг түр хаав
iKon.MN
Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Дундговь аймгийн Мандалговь чиглэлийн замыг үерийн улмаас түр хаасан байна.
Тодруулбал Даланзадгадаас Мандалговь чиглэлийн авто замын зорчих хэсэг усанд автаж, нөхцөл байдал хүндэрчээ.
Иймд аймгийн Онцгой Комиссын шийдвэрээр өнөөдрийн 15:00 цагаас маргааш өглөөний 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлаж аюулгүй байдлыг хангахаар болжээ.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


