ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөө орон нутагт засвартай байгаа авто замууд

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Засвартай байгаа авто замуудын талаар Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 

Одоогийн байдлаар машин явах боломжгүй болж хаагдсан зам байхгүй байгаа аж. Үер усны улмаас гэмтсэн замуудын мэдээллийг ЗТХТ-өөс тогтмол мэдээлж байгаа юм. 

1. А0101-А0102 дугаартай Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам 257-258 км-т далан хөвөөг үечлэн засварлаж авто замын хөдөлгөөнийг нээсэн.

242 км-т үерт урссан далан хөвөөг үечлэн засварлаж байна.

Зам хариуцагч:  “Поларис Рөүд Инженеринг “ ХХК


2. A0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын 1-10 км-т авто замын зорчих хэсгийн хоёр талаар Хэрлэн гол үерлэж, их хэмжээний ус зорчих хэсэг дээгүүр давах хэмжээнд хүрсэн байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг ЗТХТ ТӨҮГ-аас анхаарууллаа. 

Тус авто замын 5-6 км хооронд үерийн ус авто замын зорчих хэсэг дээгүүр давж урсахаас сэргийлж хамгаалах элс далан байрлуулж байгаа юм байна.

Зам хариуцагч: “Харгуй ТӨХК”


3. А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэл дээр гарсан 55 дахь км, 60-62км-т авто замын хөвөө, шуудууны угаагдсан хэсэгт механизмаар шороон дүүргэлт хийж, засварлаж байна.

Зам хариуцагч: “Дархан АЗЗА” ТӨХК


4. А0301 Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хөвөөний ухагдсан хэсгүүдэд хайрга нэмж, замын хөвөө шуудууг сэргээн засварлаж байна.

Зам хариуцагч: “Эрдэнэсант АЗЗА" ТӨХК


5. A0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын хөвөөг засварлаж байна.

Зам хариуцагч:  “Харгуй ТӨХК"


А0602 дугаартай Хархорин - Цэцэрлэг чиглэлийн улсын чанартай авто замын 104-106 км-т үерийн улмаас угаагдаж урссан хөвөө засварлах ажил хийгдэж байна.

Зам хариуцагч: ”АРХАНГАЙ - АЗЗА" ТӨХК

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.191.130] 2024/8/6
Undurhaan Choibalsangiin tamiin 50km iig yaah ve?
0 | 0 Хариулах
Зочин [45.133.4.25] 2024/8/5
Орон нутгийн замуудаа хөгжилтэй орнууд шиг чанартай олон эгнээтэй барьчихаж чадахгүй байж гадаадаас сая сая жуулчин татна гэж оркдох юм.
1 | 0 Хариулах