Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сэлбэ, Дунд голын бургасыг чөлөөлжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн оны зун болсон үерийн улмаас Сэлбэ, Дунд гол дагуух байрлалтай орон сууцны айлууд эд хөрөнгөөрөө хохирсон. Дахин ийм явдал гаргахгүйн тулд гол дундах бургасанд хуримтлагдсан хогийг цэвэрлэх ажлын хүрээнд 10,000 гаруй бургасыг үндсээр нь аваад буй.

Сэлбэ, Дунд гол нь 36 км үргэлжлэх бөгөөд Энхтайваны гүүр орчимд Дунд голын усны урсац саарч, их хэмжээний лаг, хагшаас, шавраар хучигджээ.

Үүнийг зөөж цэвэрлэх ажилд нийт 200 гаруй техникийг ажиллуулж байна.

Сэлбэ, Дунд гол дагуу нийт 135 мянган шоо метр лаг хагшаасыг зөөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ингэхдээ далангийн хоёр талаар ургасан мод бургасыг чөлөөлөхгүйгээр голын үндсэн голдирлыг хааж, урсцыг сааруулсан мод бургасыг чөлөөлж байгааг Монгол Улсын усны зөвлөх инженер Ш.Баранчулуун онцолсон юм.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг