Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганбаатар: Дааганы уралдааны үеэр хоёр хүүхэд мориноос унасан, биеийн байдал хэвийн байна

Б.Манлай
2024 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан дааганы уралдаанаар өндөрлөж байна.

Хурдан дааганы уралдаанд нийт 258 морь бүртгүүлснээс 201 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж, уралдлаа.

Барианы зурхайд хоёр даага унасан хүүхэдгүй ирэв. Энэ талаар Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар "Хоёр хүүхэд мориноос унасан, биеийн байдал хэвийн байна.

Түрүүлж орж ирсэн буюу хүүхэдгүй даагыг хуулийн дагуу ухрааж, айргийн зургаад, айргийн дөрөвт хүүхэдгүй даага ирснийг 9-д ухраалаа" гэж мэдээллээ.

Энэ жилийн наадамд зургаан насны 1,200 морь уралдсан нь өмнөх жилийнхээс бага байгааг тэрбээр хэлэв.