Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

ДААГА: Төв аймгийн Бүрэн сумын харьяат, манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр түрүү магнайд хурдаллаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан болж, Төв аймгийн Бүрэн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр даагыг 11 настай, Ц.Ивээлт хүү унаж түрүүллээ.

Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Б.Одсүрэнгийн таван нүдэн тамгатай хээр даага орж ирлээ. Даагыг 12 настай, Я.Санчирболд хурдлуулав.

Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, "Хөвсгөл хангай" компанийн  захирал Ж.Намнанпэлжирийн хээр даагыг 10 настай, И.Бат-Ирээдүй унаж, хурдалжээ.

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Г.Гантулгын сартай хээр даага давхилаа. Сартай хээр даагыг 11 настай, О.Цэнгүүн унажээ.

Айргийн тавд Хөвсгөлийн Ар булгийн Э.Түмэн-Одын бор даагыг 11 настай, Г.Хаш-Эрдэнэ хүү уналаа.

Түрүүлж орж ирсэн буюу хүүхэдгүй даагыг хуулийн дагуу ухрааж, зургаад, айргийн дөрөвт хүүхэдгүй даага ирснийг 9-д ухраалаа гэж Хурдан морины салбар хорооноос мэдээллээ.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг