Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн.
Дээрх хуулиар Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд, 16 яамтай байхаар баталсан байдаг.
Улмаар УИХ-ын чуулганы хуралдаан 24 цагийн турш үргэлжилсний дүнд 23 сайд нарыг томилсон юм.
Шинээр томилогдсон сайд нар
- Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
- Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр,
- Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд,
- Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал,
- Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр,
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга,
- Монгол Улсын сайд, Хотын стандарт хариуцсан Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
- Сангийн сайд Б.Жавхлан,
- Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
- Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт,
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа,
- Боловсролын сайд П.Наранбаяр,
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан,
- Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан,
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр,
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү,
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,
- Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар оролцлоо.
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!