Уншиж байна ...
Зураг
Зураг

"Сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-нд 07:00-22:00 цаг зохион байгуулагдана. Бүх нийтээрээ амарна"

Б.Манлай
2024 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-ны өдөр 07:00-22:00 цагийн хооронд зохион байгуулагдаж, сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ хийх юм байна. Баасан гарагт буюу сонгуулийн санал хураалт зохион байгуулагдах энэ өдөр бүх нийтээрээ амрах бөгөөд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

Нэр дэвшигчдийн танилцуулга, хөрөнгө, орлого, нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг "Сонгууль 2024" хуудаснаас авах боломжтой.

Энэ удаагийн сонгуульд Монгол Улсын 2,238,360 иргэн санал өгнө. Үүнээс 26-35 насныхан 536,079, 18-25 насныхан 355,533, 36-45 насны 521,594, 46-55 насны 390,942, 56 ба түүнээс дээш насны 434,212 иргэн байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгогчдод саналын хуудсыг бөглөх, нууцлах заавар, өөрийн оршин суугаа хаяг дээр танихгүй хүн бүртгэгдсэн эсэхийг шалгах, тойрог, мандатын тоо зэрэг мэдээллийг багтаасан “СОНГОГЧ ТАНАА” гарын авлагыг хэвлэжээ. Уг товхимлыг хэсгийн хорооноос гэрт тань хүргэж өгөхөөс гадна гарын авлагын QR кодыг уншуулж AR технологиор дижитал контент хэлбэрээр үзэх боломжтой аж.

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт нийт 2,198 санал авах байрны хаяг: