Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: БНАЛАУ-ын ерөнхийлөгч Тонглун Сисүлитыг гэргийн хамтаар төв талбайд угтаж авлаа

ikon.mn
2024 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын ерөнхийлөгч Тонглун Сисүлитыг гэргийн хамтаар албан ёсоор угтаж авах ёслол өнөөдөр төв талбайд боллоо. 

Монгол Улс, БНАЛАУ-тай 1962 оны есдүгээр сарын 12-нд дипломат харилцаа тогтоож байжээ. Манай улс 1976 онд Вьентьянд, Лаос улс 1981 онд Улаанбаатар хотноо тус тус Элчин Сайдын Яамдаа нээн ажиллуулж ирсэн байна. 

Лаосын ерөнхийлөгчийн айлчлал хоёр өдөр үргэлжлэх юм.  

Айлчлалын үеэр яригдах асуудлуудын тухайд "Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн салбар, тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, хивс зэрэг малын гаралтай бүтээгдэхүүнийг Лаост экспортлох, Лаосын талаас сайн чанарын модон эдлэл болон жимс, хүнсний ногоо зэрэг эко бүтээгдэхүүн импортлох, мөн Монголын талд таатай нөхцөлөөр Лаост газар түрээсэлж хамтарсан аж ахуйн нэгж байгуулан цагаан будаа тариалан Монголд нийлүүлэх талаар тавигдсан ажлын эхлэлийг хоёр талаасаа дэмжин хамтран ажиллах талаар ярилцах байх гэж бодож байна.

Түүнчлэн манай тусламжаар Лаосын Сиенгхуанг мужид барьсан “Найрамдал” эмнэлэг, түүнчлэн хонины аж ахуйг бэхжүүлэх талаар  тодорхой яриа өрнөх болов уу.

Далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай манай улсын саналыг Лаос улс анхнаас нь дэмжиж ирсэн. Эл байгууллагын чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллах, мөн  Монгол Улс АСЕАН-ы албан ёсны түнш болох асуудал, түүнчлэн хоёр талын соёл хүмүүнлэг, боловсролын хамтын ажиллагаанд ахиц гаргасан чухал айлчлал болно гэж бодож байна" гэж Элчин сайд Л.Галбадрах хэвлэлд ярилцлага өгчээ. 

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг