Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

МАН, АН-аас УИХ-д нэр дэвшигчдийн 30% эмэгтэй бол Иргэдийн Оролцооны Нэгдэл Намынх 60%

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нийт 1,336 нэр дэвшигчийн нэр нийтэд ил болж, сурталчилгаагаа эхлүүлээд байна. Эдгээр нэр дэвшигчийн 966 нь тойрог, 370 нь улс төрийн намын жагсаалтынх.

Сонгуулийн Ерөнхий Хорооны статистик мэдээллээр нийт нэр дэвшигчийн 61% эрэгтэй, 39% эмэгтэй байна. Үүнийг задалбал 13 тойрогт нэр дэвшигч 966 хүний 65% нь эрэгтэйчүүд бол намын жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 50:50 байна.

зураг
 

19 нам, хоёр эвслээс нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг харвал МАН, АН-аас нэр дэвшигчдийн 30% эмэгтэй бол Иргэдийн Оролцооны Нэгдэл Намынх 60%.

Харин бие даан нэр дэвшигч 42 хүний 98% эрэгтэй байна.

зураг
 

Сонгуулийн тухай хуульд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэж тусгажээ.

Уншигч та "Сонгууль 2024" хуудаснаас 13 тойрог болон улс төрийн намын жагсаалтаар нэр дэвшигчдийн мэдээллийг хамгийн цэгцтэй, ойлгомжтой байдлаар үзнэ үү. Уг хуудаснаас нэр дэвшигчийг нэр, тойрог, нам эвсэл зэрэг сонголтоор хайх боломжтой.