Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Чойбалсангийн 50МВт хүчин чадалтай ДЦС-ыг өнөөдөр ашиглалтад хүлээж авчээ

Б.Манлай
2024 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дорнод аймгийн Чойбалсан хот дахь 50МВт хүчин чадалтай ДЦС-ыг өнөөдөр ашиглалтад хүлээж авчээ. ДЦС-ын бүтээн байгуулалт болон үйл ажиллагааны талаар Эрчим Хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Тэрбээр "Уг станц нь Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, суурин газрын 25,000 орчим айл өрх, 3,100 ААН,байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр, Чойбалсан хотын 3,000 гаруй өрх, 800 ААН-ийг дулааны эрчим хүчээр хангана.

Тус станцаас хангаж буй зүүн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2018 оны эцсээс эхлэн 9-10МВт-аар хэтэрч, Сүхбаатар аймгийн хэрэглээг төвийн бүсээс нэмж авснаар ДЦС барих зайлшгүй шаардлагатай болсон юм.

Шинээр ашиглалтад орж буй Чойбалсангийн 50МВт-ын ДЦС-ын төслийн хүрээнд тоноглол, зуух, трубагенератор, нүүрсний бункер, оффис, цайны газар зэрэг 17 барилгатай.

Станц ашиглалтад орсноор цахилгаан эрчим хүчний боловсруулалт хоёр дахин нэмэгдэж, Сүхбаатар аймгийн 15-17 МВт хэрэглээг хангаж, нэгдсэн системийн ачааллыг хөнгөвчилнө. Орон нутагт 130 орчим байнгын ажлын байр нэмэгдэнэ. Мөн Чойбалсан хотын уурын зуухны тоог цөөрүүлж, айл өрх, ААН-үүдийг найдвартай дулааны эрчим хүчээр хангах юм.

Энэхүү төслийг 2019 оны 11 дүгээр сард эхлүүлсэн боловч 10 гаруй жил яригдсан ДЦС-ыг барихад тухайн үеийн ерөнхий сайд буюу одоогийн ерөнхийлөгч бүх талын дэмжлэг үзүүлсэн юм.

Төсөл эхлээд удалгүй дэлхий нийтийг хамарсан КОВИД-ын хүнд цаг үед хөрөнгө санхүү, ажиллах хүч, техник хэрэгсэл, бараа материалын тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулсан төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “ТBEA” компанийн болон туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнууд, хамт олонд талархал илэрхийлье" гэж мэдээллээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ДЦС-ын нээлтэд ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын “ТBEA” компанийн удирдлагууд болон ажилтнууд, "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн хамт олон, аймгийн удирдлагууд оролцжээ.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг