Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш төв замын хөдөлгөөн хаагдах тул нийтийн тээврийн автобусны 37 чиглэлд өөрчлөлт оруулжээ

Б.Манлай
2024 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Маргааш буюу тавдугаар сарын 25-нд марафон гүйлт эхэлж, хотын төв хэсгээр 06:00-18:00 цагийн хооронд автомашингүй байна гэдгийг албаныхан мэдээлээд буй. 

Түүнчлэн төв замаар явдаг нийтийн тээврийн автобусны 37 чиглэлд өөрчлөлт оруулжээ. 

Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас мэдээлснээр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамж чиглэлд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 37 чиглэлийн 317 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулах юм байна. Үүнд:

  • Их тойруугаар явах чиглэлүүдэд: Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар,
  • Нарны замаар явах чиглэлүүдэд: Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар
  • Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд: Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар,
  • Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолуудаар,
  • Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд: Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчлэх ба орой 18:00 цагаас хойш үндсэн замналаар явна.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээж авна.