Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Оросын иргэд Алексей Навальныйтай салах ёс гүйцэтгэлээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын дундуур шоронд нас барсан Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг оршуулах ёслол Баасан гарагт Москва хотын зүүн өмнөд дүүргийн Борисовское оршуулгын газарт болж өнгөрлөө.

Оршуулгын ёслолд талийгаачийн аав Анатолий, ээж Людмила нар оролцсон байна. Навальныйн бэлэвсэн гэргий Юлия, 23 настай охин Дарья, 15 настай хүү Захар нар гадаадад байгаа юм.

Талийгаачийн шарилтай авсыг булшны нүхэнд байрлуулах үеэр Фрэнк Синатрагийн “My Way” дууны ая болон Холливүүдийн “Terminator 2” киноны аяыг найрал хөгжимчид тоглосон байна.

“Тэр энэ киног дэлхийн хамгийн шилдэг кино гэж боддог байсан юм” талийгаачийн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш сошиал хуудсандаа бичжээ.

Кремлийн эрх баригчид оршуулгын ёслолын үеэр зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулахгүй байхыг иргэдэд анхааруулж, дэг журам сахиулахаар цагдаагийн их хүчийг дайчилсан байна.

Гэсэн ч олон мянган хүн Навальныйтай салах ёс гүйцэтгэхээр цугларчээ.

Тэдний цуваа нэг километр гаруй урт үргэлжилснийг эх сурвалжууд мэдээлсэн байна. Энэ үеэр хүмүүс “Дайн хэрэггүй”, “Путингүй Орос орон”, “Орос улсад эрх чөлөө” гэх мэт уриаг хоолой нийлүүлэн хэлж байжээ.

Ёслолын ажиллагаанд ОХУ-д суугаа АНУ, Герман, Франц зэрэг улсуудын элчин сайд нар оролцсон байна.

Юлия Навальная сошиал хуудсандаа “26 жилийн аз жаргал” өгсөн талийгаач нөхөртөө талархал илэрхийлээд “Чамгүйгээр яаж амьдрахаа мэдэхгүй байна. Гэхдээ чамаараа бахархуулж, чамайг аз жаргалтай байлгахын тулд би хичээх болно” гэж бичжээ.

Баасан гарагийн оройн байдлаар Орос даяар Навальныйтай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцсон 91 хүнийг цагдаа нар баривчилсныг OVD-Info хүний эрхийн байгууллага мэдээлсэн байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 


Эх сурвалж: AFP