Солонгосын алдарт дуучин, жүжигчин Ким Хён Жун болон дуучин MC SNIPER, BLOO нарын хамтарсан "Your Valentine" тоглолт өчигдөр (2024.02.17)-нд Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо.
Энэхүү тоглолт нь Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Монголоос уран бүтээлч Чойжоо, Vandebo, Magnetbrain нар оролцов.
Гэгээн хайрын баярын өдөрт зориулсан тоглолт учраас уран бүтээлчид хайрын сэдэвтэй ая дуугаа эгшиглүүлсэн юм.
Дуучин, жүжигчин Ким Хён Жун "Your Valentine тоглолтод оролцож, монгол хамтлаг дуучидтай нэг тайзан дээр гарах болсондоо сэтгэгдэл өндөр байна.
Гадаадад тоглолт хийх тэр тусмаа өөр уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийнэ гэдэг амаргүй даваа. Ийм боломжийг гаргаж өгсөн бүх хүнд талархаж байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!