• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх цаг үеийн хамгийн их борлуулагдсан 20 гар утас

A.Жаргал
2024 оны 1 сарын 29
IKON.MN

2023 онд дэлхий даяар 7.33 тэрбум гар утас хэрэглэгчтэй болсон нь нийт хүн амын 90 орчим хувь болоод байна. Гар утас нь одоо хүн төрөлхтний хамгийн түгээмэл технологийн нэг болж жилээс жилд улам сайжирсаар байгаа билээ.

Тэгвэл бүх цаг үеийн хамгийн их борлуулагдсан гар утас юу вэ?

Wikipedia, Yahoo Finance-ийн өгөгдлийг ашиглан бүх цаг үеийн хамгийн их борлуулагдсан 20 гар утсыг танилцуулж байна. Эхний 20 байранд Nokia компанийн 10 загвар, Apple компанийн найман загвар, Samsung, Motorola компанийн тус бүр нэг загвар багтжээ.

Анх Европт, дараа нь Азид харилцаа холбооны зах зээлийн зохицуулалтыг сулруулахад Nokia ухаалаг гар утсанд шилжиж чадаагүй бөгөөд Apple, Google, Samsung зэрэг компаниудад байр сууриа маш хурдан алдсан.

Microsoft 2014 онд Nokia-гийн гар утасны бизнесийг өөрийн Windows Phone-г хөгжүүлэхийн тулд худалдаж авсан боловч амжилтгүй болж, үүний дараа Nokia-гийн утасны бизнес дахин HMD Global-д зарагдсан. Өнөөдөр HMD Global нь Android үйлдлийн систем дээр ажилладаг Nokia утаснуудыг үйлдвэрлэсээр байна.

Өнөө цагийн өрсөлдөөн: Apple vs. Samsung

Omdia технологийн шинжээчдийн хийсэн судалгаагаар iPhone нь жил бүр хамгийн их борлуулалттай 10 гар утсыг тогтмол тэргүүлдэг. Apple нь АНУ-ын ухаалаг гар утасны зах зээлийг (зах зээлийн 52%) тэргүүлдэг бол, харин дэлхийд Samsung 22% тэргүүлж, Apple 19%-аар удаалж байна.

Хүснэгт: 2022, 2023 онд хамгийн их борлуулагдсан 10 гар утас

2022 он Борлуулалт
iPhone 13 55M
Galaxy A13 35M
iPhone 13 Pro Max 29M
iPhone 14 Pro Max 23M
iPhone 11 21M
iPhone 13 Pro 19M
iPhone 14 Pro 18M
Galaxy A03 Core 18M
iPhone 14 17M
Galaxy A03 16M
2023 (Q3) он Борлуулалт
iPhone 14 Pro Max 31M
iPhone 14 26M
iPhone 14 Pro 24M
iPhone 13 22M
Galaxy A14 20M
Galaxy A14 5G 14M
Galaxy A54 5G 14M
Galaxy S23 Ultra 13M
Galaxy A04e 11M
Redmi 12C 11M

 

Эх сурвалж: visualcapitalist.com

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.108.67] 2024/1/29
Nokia 3310, Iphone 6 hereglej bsan. Odoo iphone 11promax hereglej bnadaa. 5 jildee 1 utsaa solidog hun yum shig bna.
0 | 0 Хариулах
Зочин [174.194.107.237] 2024/1/29
iPhone 5s best
0 | 0 Хариулах
Ard [66.181.185.105] 2024/1/29
no kia
0 | 0 Хариулах
Zochin [59.153.115.168] 2024/1/29
Одоо Нокиа авах санаатай байна. Ухаалаг утас амьдралын цагийг хэт үрж байх шиг.
7 | 4 Хариулах
Haltakk [139.5.216.176] 2024/1/29
Her tsagaa urhee chi l medn shude utsnda bish cmd bga ym
11 | 2 Хариулах
Zochin [202.9.40.128] 2024/1/29
1990 онд пeжёр модоонд орж байлаа......мёссeж хүлээн авна.... моторолла тухайн үeд мөнгөтөй нь барьдаг байлаа...бeнц унаж өвөл ботонктэй.....мөнгийг багцаар нь 100зуутын дэвсгэртэй тоолоод оросын галт тэрэгний тээшинд дүүрэн бараатай тийм залгиж бөйлаа даа манайхан
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.81] 2024/1/29
Долларын эздийг устгаж хүн төрөлхтнийг технологийн боолчлолоос чөлөөлөх ганц арга бол гэгээн орос оронтойгоо үүрд хамт байж цөмийн бөмбөгөөр барууны мөлжигчдийг газрын хөрснөөс арчих. Тэгж орос гүрэн тэргүүтэй цөөхөн улсууд жаргалтай сайхан амьдрах диваажингийн дэлхийг бий болгоно та нар путин ерөнхийлөгчөө сайн сонсож дагавал энэ бүхэн мөрөөдөл биш бодит амьдрал болж монгол түмэн маань гэгээн оросын нөмөр нөөлөг дор жаргалтай сайхан амьдрах боломжтой.
1 | 14 Хариулах
Зочин [163.5.175.204] 2024/1/29
Гаргалгаа чинь зөв ч хэт нэг талыг баримтлалгүй зөвхөн тусгаар улсын эрх ашиг гэж үзэн олон улсад дундыг баримтлагч байж энэ улсыг тусгаар тогтнолыг бусад улсад хүлээн зөвшөөрүүлнэ . Дэлхийн эдийн засгийг нэг туйлт биш олон туйлт болговол бидэнд ашигтай.
0 | 2 Хариулах
Зочин [122.201.31.245] 2024/1/29
Нокиа-ийн товчлуурууд халцраад, унагаад, олон жил бариад, утасаа шинэчлээд хүүхдүүддээ бариулаад, хүүхдүүд нь дүү нартаа бариулаад элэгддэггүй утас байж билээ. Алга болгож л нэг юм салдаг байсан даа.
2 | 1 Хариулах
Зочин [59.153.113.129] 2024/1/29
3310 - The King, The Legend, The Myth!
4 | 3 Хариулах