Архангай аймгийн малчдын бэлтгэсэн бүтээгдэхүүний "Архангайн цагаан идээ-2024" үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хот Тусгаар тогтнолын талбайд энэ сарын 20-ноос хоёрдугаар сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилж байгаа юм байна.
Гарал үүсэл, эрүүл ахуйн баталгаатай мах, сүү, цагаан идээ худалдаалж байгаа гэдгийг үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчид онцолжээ.
Үнийн мэдээлэл:
Хорхой ааруул- 30,000-35,000₮
Сүүн хурууд- 40,000₮
Энгийн ааруул- 38,000-40,000 төгрөг
Хэвлэсэн хайлмаг- 25,000₮
Өрөм- 8,000-30,000₮
Сүү- 10,000₮
Шар тос- 45,000₮
Ааруулаар зассан тавгийн идээ+нэмэлт ааруул- 350,000-400,000 төгрөг
Энэ жилийн тухайд худалдан авалт сайн байна гэдгийг малчид хэлж байв. Цагаан идээнээс гадна уг үзэсгэлэн дээр төрөл бүрийн жимсний худалдаа гарч байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!