Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улсын комисс хүлээж авахад бэлэн болсон Үндэсний Номын Сангийн шинэ барилга

Б.Манлай
2024 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний Номын Сангийн/ҮСН/ шинэ барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр дөрөвдүгээр сард ашиглалтад орох юм байна. Уг номын сан нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригджээ.

Барилгын бүтцийн талаар Соёлын яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн "Номын сангийн шинэ барилга нь 11 давхар бөгөөд 10,000 м.кв талбай бүхий гурван блок.

Барилгын 1-3 давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, гэр бүлд зориулсан гээд нийт 16 уншлагын танхимтай. 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой" гэлээ.

Харин хуучин буюу номын сангийн төв байраа монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх юм байна.

Номын сангийн шинэ барилгын ажил 2014 оноос эхэлж байв.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг