ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг үүрэг болголоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Үндэсний номын санд ажиллаж, тус номын сангийн Төвд номын сан, Монгол судлалын танхим, Архив, Үнэт, ховор номын музей, Уншлагын танхим зэрэгтэй танилцаж, ажилтнуудтай нь уулзаж ярилцлаа.

ЮНЕСКО жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон 1995 онд зарласан. Дэлхийн номын өдрөөр Ерөнхий сайд хүрэлцэн ирж, ажилтай нь танилцаж байгаад Үндэсний номын сангийн хамт олон талархлаа илэрхийлж, сүүлийн 30 жилд анх удаа Ерөнхий сайд манай номын санд ажиллаж байна гэлээ.

Төвд номын сан нь нэг сая 500 гаруй ховор, хуучин ном, судартай. Монголчууд ном судраа дээдэлдэг ард түмэн. Сүүлийн хоёр жилд иргэд олон түмний хандиваар 35 мянган судар баринтагласан гэж Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо танилцууллаа. Эдгээр судар номыг цахим хэлбэрт оруулж, судлах ажил ид хийгдэж буй ажээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад жилд 15,000 орчим шинэ ном, товхимол хэвлэгдэн гарч байна. Эдгээрийн дөнгөж 7.5 хувийг нь худалдаж авах төсөвтэй байгаа гэж Б.Ичинхорлоо захирал хэллээ. Мөн залуучууд сүүлийн үед ганц монгол биш англи, орос, хятад гэхчлэн нэг номыг хоёр, гурван хэлээр харьцуулж уншиж байна. Энэ боломжийг бүрдүүлэх хүсэл номын санчдад байдаг ч төсөв  санхүүгийн бэрхшээл тулгардаг тухайгаа тэд Ерөнхий сайдад хэллээ.

Номын сангийн барилга хуучирч муудсанаас Архив зэрэг өрөө, тасалгаанд нь ус орж, хүндрэл учирч байгаа гэнэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараа нь Монголын Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлын явцтай танилцаж үүрэг даалгавар өглөө.

Тус барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” ХХК ажиллаж байна. 2014 оноос барилгын ажил эхэлсэн ч газрын маргаан, санхүүжилт зэрэг асуудлаас болж хугацаа алдаж өнөөг хүрсэн гэж тэд тайлбарлалаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс сүүлийн хэдэн жил уул уурхайн салбарын хөгжлийн тухай их ярилаа. Соёл, урлагийн салбараа мартсан байна. Ард иргэдээ соён гэгээрүүлэх үйлсэд Засгийн газар анхаарч ажиллана. Байгалийн түүхийн музейгээ барина. Үндэсний урлагийн их театр барина. Үндэсний номын сангийн шинэ барилгыг ашиглалтад оруулна. Бид үр хүүхэддээ өв, соёлоо үлдээх учиртай гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Энэ хавар, зун, намар цаг хугацаатай уралдан ажиллаж, Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг Ерөнхий сайд компанийн удирдлагуудад үүрэг болголоо. Шийдвэр гаргах сайд, дарга, мэргэжилтнүүд Ерөнхий сайдтай хамт энд ажиллаж байна. Барилгын ажил амжилттай үргэлжлэхэд ямар хүндрэл, саад учирч байна. Энэ хүмүүстэй уулзаж, асуудлаа шийдүүл гэлээ.

Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн удирдлагуудад барилгын ажлыг урагшлуулахад гарч буй хүндрэлтэй асуудлуудыг нь даруйхан шийдвэрлэж, компанийн ажилд дэмжлэг үзүүлэхийг мөн үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ФОТО:

Гэрэл зургийг MPA.MN

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Уншигч [202.55.191.130] 2019/4/24
Хурдан баригдаад, соёлын үнэлж баршгүй ном судраа сайхан, аюулгүй газар хурдан оруулаасай.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.4] 2019/4/24
Naadhaa yarmagt barichihgui yasiin be? Zai talbai baihgui shahtsaldsan yamar sonin gazar songosiinbe?
1 | 0 Хариулах
123 [202.167.250.91] 2019/4/23
хүн загнасан худлаа амждаггүй ажил үүрэгдсэн сошиалаар тэрийгээ цацдаг даргатай болчих гэж
1 | 0 Хариулах
Зочин [202.180.216.7] 2019/4/23
ҮЗМЭРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЖ ҮЗМЭР НОМТОЙ ХАРЬЦАХДАА ИЧИНХОРЛОО БЭЭЛИЙ ӨМСӨЖ БАР СУДРАА БАРИАЧ ЭЭ. САЙДАД БЭЭЛИЙ БЭЛДЭХГҮЙ. АРГА БИШ ҮҮ БАРЬЖ БАЙХ ШИГ БАЙНА.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.193] 2019/4/23
НЭГ Л ИХ ХУРДЛУУЛАХ ҮҮРЭГ ӨГЧ МУНДАГДСАН АМЬТАС, ХӨӨЕ БААТАРБИЛЭГ ГУАЙ НААД БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ТАЙВАН БАЙЛГА , ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ БУСДЫГ ДАРАМТАЛЖ ШАХААД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ, ХУРДАН БАРЬСНААРАА ЮМ САЙХАН БОЛЧДОГ ЮМ БИШ, ТАНАЙ ЯАМНЫ ӨМНӨХ САЙДЫН ХИЙСЭН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ОРДНЫ БАЛГАА ХАР ДАА.
4 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2019/4/23
Хажууд нь Америк ЭСЯ-ны барилга 6000 м2 автомашины зогсоолтой байна, гэтэл Монгол улсын үндэсний номын сан, Сүхбаатар дүүрэг хоёр нь өрөвдөлтэй 10 машин ч зогсох зайгүй, газар олдохгүй ийм л байна даа.
2 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2019/4/23
Барилга нь хачин гутал хэлбэртэй харагдах юм байна л даа, ямар тэнэг нь ингэж зурдаг байнаа, тэгээд зөвшөөрч л байдаг, дээрээс нь гаднаа зогсоол байхгүй, юун машин орж зогсох, хоёр хүн зөрж гарах зай гарвал их юм. Уул нь энэ газар Сүхбаатар дүүргийн захиргааны байрны автомашины зогсоол болох учиртай байсан юм.
2 | 0 Хариулах
Зочин [203.217.138.1] 2019/4/23
Ямар ч зогсоолгүй хөгийн газар барих юмдаа 1,5 сая км квадрат талбайтай гээгүй билүү
3 | 0 Хариулах
Хэнтий [180.149.96.90] 2019/4/23
Үндэсний удирдагч болж олон барилга барих нь дээ. Мань хүн Хэнтийд үзэх гээд л хөгшдийн цөсийг хөөргөж эхэллээ.
2 | 0 Хариулах