Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн МАРК

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хилэнт эх" хэмээх модон луу жилийн марк болон "Монгол шуудангийн түүх" үзэсгэлэнгийн нээлт Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр боллоо. 

Модон луу жилийн шуудангийн маркт Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас олдон бүтэн дүрс бүхий хос мөнгөн лууг дүрсэлжээ. 

Тус маркийн зураач Г.Баттөр "Хүннүгийн үеийн олдвороос лууны хэлбэрийг авч маркт оруулсан нь онцлог. Луу бол өвөг дээдсийн маань тахин шүтэж байсан гол бэлгэдэл болох нь Хүннүгийн олдвороос илэрсэн. Үүнийг музейд хадгалахаас илүү эргэлтэд оруулахыг чухалчилсан. 

Хүрэл зэвсэг, хүннү судлаач, археологич, түүхч, профессор Д.Эрдэнэбаатар гуай лууг яг бодит хэлбэрээр нь бус уран сэтгэмж нэмэх ёстой зөвлөсөн. Бид өөрт байгаа үнэт олдворуудаа хөгжүүлж, түгээх нь хамгийн чухал" хэмээн тайлбарлав. 

"Хилэн эх" хэмээх модон луу жилийн шуудангийн марк нь 1,500 төгрөгөөр худалдаалагдах бөгөөд өнөөдрөөс хойш долоон өдрийн турш Чингис хаан Үндэсний музейд танилцуулагдах аж. 

Гэрэл зургуудаас:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг