ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

СОНГУУЛЬ: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв болон Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн тойрог хамгийн олон мандаттай

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-аас 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог өнгөрсөн сард тогтоосон.

Ингэхдээ таван бүсэд хамаарах сонгуулийн 13 тойргийг байгуулж, 78 мандаттай байхаар баталжээ. 

Хуульд зааснаар тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцдог.

Орон нутагт тав буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, хоёрдугаар тойрог болох Говь-Алтай, Завхан, Ховд, Увс хамгийн олон 10 мандаттай бол нийслэлд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг хамарсан 10 дугаар тойрог зургаан мандаттай байна. Тэгэхээр орон нутгийн эдгээр тойргоос хамгийн олон буюу 10, 10 гишүүн сонгогдох нь. 

Харин дангаар бүсчлэгдсэн Баян-Өлгий аймаг хамгийн бага буюу гурав, 13 дугаар тойрог болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт хоёр мандат хуваарилжээ.

Улаанбаатар хотоос УИХ-д 24 хүн сонгогдоно. Учир нь 78 мандатын 24-ийг нийслэлд хуваарилсан байна.

Ингээд 126 гишүүний 48 нь намын жагсаалтаар парламентад орж ирэх нь.

зураг
 

Сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт зохион байгуулах юм.

Иргэд энэ жилийн сонгуулиар 126 гишүүнийг "томилно".

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.182.83] 2024/1/5
Нийслэлд хүн амын дийлэнх нь байхад зүй нь нийслэлийн мандат илүү их байх учиртайсан.
2 | 0 Хариулах
temuujin [103.57.95.181] 2024/1/5
Пязда, ахиад л хөдөөний баахан гишүүд, хүн амынхаа тоонд пропорцлол доо.
2 | 0 Хариулах
МАНгаруудыг ийм хуваарилалт хийхэд гайхахгүй бн. [66.181.182.184] 2024/1/4
Эвтэйхэн хүний тоо тэнцүү газар нутаг нь тэнцүү хуваарилахгүй МАН даа тааруулж МАНгаруудыг бүгдийн зайлуулах хэрэгтэй. Ингэх тусам улам энэ намыг зайлуулах цаг нь болсон.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.193] 2024/1/4
Шилдэг шүүмжлэгчдээ анхаар хэдэн мандаттай байх нь хамаагүй зөв хүнээ сонгохоо л бод тэгэхгүй бол цаана чинь улс орон аюулгүй байдал хүнд болно шүү зөв сонголт хий жалга довоо болиод
0 | 0 Хариулах
Зочин [124.158.107.35] 2024/1/4
БӨ д 2 болох байлаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.193] 2024/1/4
Тэр яах вэ үндэсний цөөнх нь аль ч улсад эрх ашгаа хамгаалах зарчим баримталдаг юм тэр коммунист орон хүртэл ийм бодлого бариад явж байна дэлхийн жишиг
0 | 1 Хариулах
Зочин [103.212.117.253, 147.161.194.203] 2024/1/4
Хуцаад бай чи. Үндэсний цөөнх биш казакууд чинь!!!
0 | 1 Хариулах
Зочин [202.131.225.197] 2024/1/4
Ulaanbaatar hotod hamgiin ikh mandat huviarlah heregtei. zuun 3 aimag niileed Ulaanbaatariin 9r toirogt hurehgui hernee 7 mandattai ch baih shig. ene UIH deer dandaa hooson heer talaas songogdoj garch irsen humuus Mongol ulsiin zurh ni bolson Ulaanbaatariin umnuus huuli batlaad yavj bna yaav ch iim baij bolohgui!
0 | 0 Хариулах
Zochin [202.126.88.90] 2024/1/4
Пүрэв гаригаас эхлээд л хүмүүс хөдөөрүү цувах бхдаа. Ирц нь яах бол...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.193] 2024/1/4
3 өдөр болно шдэ баталсан байгаа наад сэтгүүлч чинь худлаа бичсэн байна
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.253, 147.161.194.203] 2024/1/4
2022 оны статистикаас харахад УБ хотод 1.69 сая хүн буюу нийт хүн амын 49% оршин сууж байна. Гэтэл УБ хотын мандат 24 буюу нийт мажоритараар сонгох мандатын 31% байх юм?! Хүн амаа төлөөлж чадахгүй байна шүү дээ. УБ хотын мандат 24 биш 38, хөдөөгийн мандат 54 биш 40 байх ёстой байсан!!!
5 | 0 Хариулах
Зочин [66.181.187.193] 2024/1/4
Тийм шүү хүн амд тохируулж нэг гишүүн хэдэн хүн төлөөлж суух юм адил тоотой байх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.253, 147.161.194.203] 2024/1/4
Баян-Өлгий дангаараа 3 мандаттай гэхээр Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна даа!!! Баян өлгий, Ховд, Увс гурав нийлээд 9 мандаттай л байх байсан юм. Энэ их асуудал дагуулна даа!!! Үндсэндээ Увс, Ховд хоёр нэг нэг мандатаа алдчихсан гэсэн үг. Баян-Өлгийг дангаар нь бусад аймгаас салгаж байгаа нь Монгол Улсын газар нутгийг хагалан бутаргах гэсэн бузар санаа байхыг үгүйсгэхгүй. Баян-Өлгий чинь Монголын нэг хэсэг, тэнд амьдарч байгаа хүмүүс нь халх, дөрвөд, хотон, торгууд, баяд, захчин, мянгад, казах нь байна уу хэн байхаас үл хамаараад Монгол Улсын иргэд!!! Сонгуульд ямар үндэстэн угсаатан өрсөлдөж, хэн ялах нь чөлөөтэй асуудал. Заавал Баян-Өлгийгөөс казак хүн сонгогддог байх алба байхгүй шүү МАН-ын л а л а р уудаа!!!
9 | 1 Хариулах
Зочин [174.192.128.185] 2024/1/4
Malchidaa halamjilaad bsn ni iim uchirtai huduuniihuu orkuudaas olon suudal awna
0 | 1 Хариулах
Зочин [103.212.117.155] 2024/1/4
хот дахиад орхигдоно 2028 онд иргэд босч хотын мандатаа нэмүүлнэ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.178.91] 2024/1/4
ер нь цаашид сонгуулын хуулинд дараахи өөрчилөлтүүдийг оруулах 1. 70 000 иргэнийг 1 хүн төлөөлөх 2. тухайн бүсдээ оршин суудаг, тэндээ бүртгэлтэй хүн л тухайн тойргоос өрсөлдөх 3. сонгогдсон хүн 8 жил дараалж гишүүн хийвэл заавал 4 жил завсарлаж байх .4. нийт гишүүдийн 30%ийг сонгуулийн хугацааны 50%д нь сэлгэдэг, дундын сонгуулиар солидог болгох. дээрхи өөрчилөлтүүдийг хийж байж л парламентын засаглал бэхжинэ
2 | 0 Хариулах
Moon [106.102.0.172] 2024/1/4
59хан гишүүнтэй бхм уу?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.169] 2024/1/4
Хотын нэг гишүүн 70,000 иргэнийг төлөөлөх бол хөдөөний нэг гишүүн 33,000 иргэнийг төлөөлөх юм байна. Хотоос 24 гишүүн, хөдөөний тойргоос 54 гишүүн сонгогдоно. Яагаад ийм ялгавартай юм бэ? Хуулийн эрх тэгш байдал алдагдаж байгаа юм уу?
6 | 0 Хариулах
Зочин [66.181.191.32] 2024/1/4
UB-d barag tal hun am bhad 24hun hun tuluulnu
6 | 0 Хариулах