ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэв та цэвэр агаараар амьсгалбал хэдэн жилээр илүү урт наслах вэ?

A.Жаргал
2023 оны 12 сарын 27
IKON.MN

Агаарын чанарын индексийн 2023 (AQLI) тайланд бичсэнээр нарийн ширхэгтэй тоосонцрын бохирдол (PM2.5) хүний дундаж наслалтад хамгийн том аюул тарьсаар байна.

Уг тайланд PM2.5 бохирдлыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) зөвлөмжид нийцүүлэн бууруулсан бол дэлхийн дундаж наслалт 2.3 жилээр өсөх байсан гэв.

Мөн тоосонцрын бохирдол нь хүний эрүүл мэндэд үзүүлэх хамгийн том гадаад эрсдэл хэвээр байгаа бөгөөд дундаж наслалтад тамхи, согтууруулах ундаа хэрэглэснээс гурав дахин их муугаар нөлөөлж байгааг тайланд мөн дурджээ.

зураг
 

Австралийн Мельбурн зэрэг ДЭМБ-ын зөвлөмжид нийцдэг хэд хэдэн бүс нутаг байдаг ч AQLI-ийн тайланд дэлхийн хүн амын 98.4 хувь нь ДЭМБ-ийн зөвшөөрсөн хэмжээнээс илүү бохирдолтой бүс нутагт амьдарч байгааг цохон тэмдэглэжээ. 

Монголчуудын хувьд хэрэв цэвэр агаараар амьсгалбал дунджаар 3.04 жилээр урт наслахаар байна. Энэ үзүүлэлтээрээ эхний таван муу үзүүлэлттэй орны тоонд ороод байна.

зураг
 

Монгол улсыг аймаг, хотоор нь харвал Улаанбаатар хотын иргэд агаарын бохирдлоос болж амьдралынхаа 5.6 жилээ алдаж байгаа бол, хамгийн цэвэр агаартай аймгаар Өмнөговь тодорсон байна. 

зураг
 

Эх сурвалж: aqli.epic.uchicago.edu

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
МАН хулгачд [202.179.27.44] 2024/1/13
хүүк буруута
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2024/1/8
psda bagadaa shu ene 5,6 jil
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.180] 2024/1/3
хайран 5.6 жил минь
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.109] 2024/1/2
Агаарын урсгал маш удаан, далайн эрэг дээр байгаа биш шүү дээ. Яхир хатуу нутаг учраас байгалийн масс багатай, ургамалжилт, амьтны зүйл бүрэлдэж тогтоход их хэцүү. Цаг уураа дагаад бас биологийн эргэлт удаан, хөрс, усны цэвэршилт удаан. Энийгээ эхлээд сайн ойлгож аваад, нэг газар шавахгүй жаахан тархахгүй бол экологийн тэнцвэрт байдал маш хурдан алдагдаж байна шүү дээ. Шууд илт мэдэгдэж байна. Хотжилтыг Монголд маш хатуу зохицуулалттай, хуулиар барьж цагдаж зохион байгуулахгүй бол зүгээр л 2-3 үе өнгөрөхөд л агаар ч үгүй, хөрс ч үгүй, ус ч үгүй... Зүгээр сайн дураараа бүтэн үндэстэн амиа хорлож байгаа балай жишээ манай улс болж байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.109] 2024/1/2
Хамгийн энгийн гаргалгаа: Монголчууд энэ хорвоод угаасаа малчин болох тархитай төрдөг учраас мал маллаад байгаа юм биш. Одоогийн бидний нутагт газар тариалан эрхлэх, суурин болох боломжтой, товчхондоо соёл иргэншил бий болох боломжтой байсан бол монголчууд ч гэсэн соёл иргэншлийн өлгий болох байсан, чадахгүй юм байхгүй. Гол нь угаас газарзүйн байрлал, цаг агаар нь суурьших, соёл иргэншил цогцлоох боломжгүй газар. Гадрын болон гүний усны нөөц хязгаартай, төв азийн өндөрлөг дээр, яхир хатуу уур амьсгалтай. Монголчууд 20-р зуунд л анх удаа хотжиж үзэж байгаа хүмүүс биш шүү дээ. Аль хэдэн зуун, мянганы өмнө хэд хэдэн удаа суурин байгуулах гэж үзсэн гэдэг нь ойлгомжтой, эд өлгийн зөндөө баримт бий. Эрчим хүч болон байгалийн нөөц маш хязгаартай учраас удалгүй тэр суурин газрууд хэрэггүй болчихсон байгаа биз дээ? Чадахгүй дээ биш, угаасаа боломжгүй. Тийм болохоор 21-р зуун, технологи сайн болсон ч гэлээ хамаагүй маш хатуу зохицуулалт хийхгүй бол монголд суурин бий болох маш хэцүү байна шүү дэ
0 | 0 Хариулах
zochin [98.214.171.138] 2023/12/27
orkuud butsaachee tegj baij l ger xoroolol ustana
0 | 1 Хариулах
Зочин [202.131.251.98] 2024/1/5
Өрөө орк байх цаг дор
0 | 0 Хариулах
Зочин [202.126.92.98] 2023/12/27
ЯДАЖ ХҮҮХДҮҮДЭЭ БОДООД ОРОН НУТАГРУУ НҮҮ. ХҮН АМЫН НҮҮДЛИЙГ ДАГААД ОРОН НУТГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЭЛНЭ. БИЗНЕСИЙН ОРОН ЗАЙ БИЙ БОЛНО.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.128] 2023/12/27
Гэр хороололын төвийн дулаантай холбооч
0 | 0 Хариулах
Зочин [124.158.68.212] 2023/12/27
Машины тоог үлэмж багасгах шаардлага байна.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.69] 2023/12/27
УЛААНБААТАРЫГ УТААНААС АВРАХ ЛӨӨЛӨӨ БОЛСОН. ОДОО ЗҮГЭЭР ШИНЭ ЦАХИЛГААН СТАНЦ, ДЭД БҮТЦЭЭ ШИЙДЭЭД УЛААНБААТАРАА ТЭЛЭХ Л БАЙНА. ЭНЭ ГЭР ХОРООЛЛЫГ УТААГҮЙ БОЛГОНО ГЭЖ БҮТЭХГҮЙ ЗҮЙЛ
1 | 0 Хариулах
Ццц [66.181.165.54] 2023/12/27
Гал түлж байгаа нь ч тэр, түлэхийг нь хараад юу ч хийж чадахгүй байгаа хэд нь ч тэр бүгд АЛУУРЧИД. Хажуу хөршийгөө, өөрийнхөө үр үндэс болсон хүүхдээ түмэн олныгоо хордуулж алж байгаагаа мэдэхгүй хөлдөж үхэхгүйн тулд гэдэг ганц үгээр өөрсдийгөө өмөөрөгчид. Жил бүрийн 5 сард дулаан орохоор 6 сарын дараа дахиад утаа тарьж өөрсдийгөө боймилж алах гэмт хэрэг үйлддэгээ мартна. Төр засгаас түлэх нүүрс түлээ биш шийдэл нэхэж чадахгүй арчаагүй царайлсаар 20 жил өнгөрлөө. Шинэчлэлийг өөрсдөө хийхгүй бол 2044 онд яг ийм байдалтай Монголчуудын дундаж наслалт 45 болсон байх биз.
2 | 1 Хариулах
Зочин [202.131.227.82] 2023/12/27
Бидний амьдралын 5 жил хэр үнэтэй вэ ? Улаанбаатарт амьдарч буй хүн бүр амьдралаасаа 5 жил хасуулж байгаан байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.119] 2023/12/27
Монголын агаар цэвэр
0 | 1 Хариулах
Зочин [202.179.21.218] 2023/12/27
УБчүүд нь ус сайн ууж гадуур явахдаа маск зүүх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
shudarga 5 baihad [139.5.218.174] 2023/12/27
hurandaataigaa saihan baina
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.218] 2023/12/27
Уушги өвдөхөөр хэцүү. Эргэн тойронд чинь агаар байхад тэрийг амьсгалж авч чадахгүй болохоор их зовдог. Аллергитай хүмүүс гадарлах л байх. Тамхичид гэж нэмж өөрсдийгөө албаар хорлодог хүмүүс байна.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.84] 2023/12/27
Улаанбаатар л гэхээс Монголын хөдөө нутгийн ч агаар сайхан даа
5 | 0 Хариулах
Зочин [66.181.190.141] 2023/12/27
Gertee nuuls tuleed baij baihar ylgagui dotood orchni agaariin bohirdop gj hamaagui dor yum bnsht.
0 | 1 Хариулах
Зочин [59.153.115.39] 2023/12/27
УБ-ын агаарын бохирдол болон түгжрэлийг багасгах бодитой арга нь төвлөрлийг сааруулж, иргэдийг аймгууд руу тарааж байршуулах л явдал!! Газар зүйн байршлын хувьд УБ-т үсрээд л 600,000 хүн амьдрах боломжтой атал 2 литрийн саванд 5 литр ус хийх гэж зүтгэж буйтай адил юм болчихоод байгаа юм!!
4 | 0 Хариулах
шшш [66.181.183.125] 2023/12/27
7 ази 5 африкийн ёстой цайрцан улсууд бн! эндээс энэтхэг араас нь пакистан удахгүй гайгүй болчихно үлдсэн 10 улсын хувь заяа мөн бүрхэг бн да!
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.165] 2023/12/27
Khunii erkh chuluu ardchilal gej soliorch baikhaar, shuud ger khoroolloo khucheer buulgaad nuulgeed, tegekhdee tuluvlult, zam talbaitai, ireedui shugamd kholbokh bukh shiideltei n khiivel taarna. Ardchilal gej zavaan yumnaas bolj niiteeree khokhirokh yosgui!!!
0 | 0 Хариулах
Сонго уйл [103.41.93.54] 2023/12/27
МАН аа сайн сонго угаасаа ардчилал байхгүй болж байгаа шдээ хахаха төр бүгдийг хийдэг болсон :)
3 | 0 Хариулах
kh gej bichdeg humuusiin [139.5.218.174] 2023/12/27
saltaa n har tarhi n gulgur baigaa
0 | 0 Хариулах
шшш [66.181.183.125] 2023/12/27
шшш эргүүмонгол минь мөрөөдөж байхаар чиний газар нутаг ус цэлиыгээд байж баыхад ядаж 100 айлтай хотхон бариад 50 хан км-иын цаана гараач!
2 | 0 Хариулах